Зохиогч: cool

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо. Нийт 784 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалттай автомашиныг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас иргэдэд олгох орон сууцны түлхүүрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардуулан өглөө. “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30% төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилгын салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж байгаа юм. Иргэдэд байрны түлхүүр гардуулж өгөх үеэрээ хотын дарга Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд 2017 оноос эхлэн  агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх”, “нийслэл рүү чиглэсэн…

Read More

Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан ажлын байр болон нийгмийн үйлчилгээ бүхий инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцтай хэсэгчилсэн бичил хороолол болгон хөгжүүлэх  “Дэд бүтцийн төв”-ийн ажил хийгдэж байгаа. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд  хийгдэж буй Дэд бүтцийн төвийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцан үүрэг даалгавар өгч ажиллалаа. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй уг төсөлд 200 айл хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 63 өрх инженерийн шугам сүлжээгээ авахад бэлдэн, байшингаа засварласан байгаа бол үлдсэн өрхүүд бэлтгэл ажлаа хийж байгаа аж. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гүйцэтгэгч компанийг ажлаа…

Read More

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо. Энэ жилийн “Балдорж” шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм. “Балдорж” шагналын Гранприг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртлээ. “Балдорж” шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа,…

Read More

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь НЭМГ-ын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог юм. Мөн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж,…

Read More

09-19 15:39:57 НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхийй “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн…

Read More

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагатай хамтран Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид суралцаж буй оюутнуудын дунд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус сургуулийн 2-4 дүгээр дамжааны 300 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Тодруулбал: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын талаарх мэдээлэл болон Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас…

Read More

БСШУСЯ-ны харьяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дохионы хэлний багш М.Сарантуяаг томилох тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргаж, энэ сарын 01-ний өдөр албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлсэн байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа авсныхаа дараа “29 дүгээр сургуулийн захирлын ажлыг мэргэжлийн бус хүн хийж байгаа. Тэр хүнийг тун удахгүй ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн хүнийг томилно гэдгээ мэдэгдэж байсан” юм.

Read More

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ханьдаа зориулан шүлэглэсэн гайхалтай уран үгсийн өргөлөөр бүтсэн утга уянга төгөлдөр сайхан дуунуудын нэг нь “Чамайг тойрон эргэлдэнэ” билээ. Уг дууг анх дуучин Г.Мөнхбаяр дуучин олны сэтгэлд хоногштол дуулж, сонорыг мялаасан билээ. Гайхалтай энэ бүтээлийг С.Цэрэнчимэд, Б. Алтангэрэл, Б. Болдбаатар нар мөн дуулсан байдаг. Он жилүүд улиран одлоо ч элэгдэж хуучирдаггүй аялгуу, үгс гэж байдаг. Түүний нэг тод жишээ бол энэхүү гайхамшигт дуу юм. “Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээх гэгээн сайхан хайрын дууг залуу дуучин П.Түдэвдорж олны сэтгэлд хоногштол дуулж чадсан билээ. Энэхүү дууг өмнө нь олон уран бүтээлчид дуулсан байдаг ч “Монгол…

Read More

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын бие бялдрын боловсрол, соёлыг дээшлүүлж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэднийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах зорилгоор спортын наадмыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Анхдугаар наадмыг спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүдээр 2 үе шаттай 2018 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулахаар зааврыг батлуулан нийт 104 байгууллагад хүргүүлсэн бөгөөд зохион байгуулалттай холбоотой заавар, зөвлөмжийг Биеийн тамирын хамтлагийн ахлагч нарт өглөө гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ

Read More