Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, төрөл жанраараа олныг хуйлруулж буй кино компани бол жүжигчин Г.Ундармаагийн “U film”.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн онд “Яаралтай түргэн тусламжийнхан” цувралаараа олон шинэ жүжигчдийг олны танил болгосон. Тэдний нэг нь залуу жүжигчин Д.Алтанбагана. Тэрбээр дээрх цувралд Баганаа гэх царайлаг, залуухан, чадварлаг эмчийн дүрийг бүтээсэн нь олон хүний сэтгэлд хүрсэн юм.
Түүний амьдрал дээрх бодит төрхийг манай папараци дуран хэрхэн буулгасныг сонирхуулж байна.