Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан…
Зохиогч: cool
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал хэдхэн хоногийн өмнө болов. Урьд өмнөх Бага хурлуудаас хамгийн нээлттэй, ардчилсан хурал болсон гэж хэлж болно. Харин хурлын үр дүнд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гуравхан саналын илүүгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон нь гишүүдийнхээ гайхширлыг төрүүлсэн үйл явдал боллоо. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдтой шударгаар өрсөлдөөд гараад ирсэн бол өөр хэрэг. Хэрэв шударга өрсөлдөөн байсан бол хэлэх үг байхгүй. Гэвч Д.Сумъяабазар гишүүн эрх мэдлийн шуналд хэтэрхий гүн автагдсан гэдгээ сая харууллаа. Хэсэг бүлэг залуу гишүүдийг дарвиулан хурлын эхлэлийг үймүүлж, цаадуул нь энгэр заамаа задгайлан бохь зажилж, орилж шүгэлдэж байгаа…
Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Маргааш буюу 9 сарын 22-нд 08.00-17.00 цагийн хооронд: Баруун 4 замаас Зүүн 4 зам Их тойруугийн гудамж Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам Бээжингийн гудамж Залуучуудын гудамж Сөүлийн гудамж Самбуугийн гудамж буюу Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд…
Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” нь нийт 9 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж бичил санхүүжилтийг дэмжих, төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулах зорилготой. Төслийн хүрээнд гэр хорооллын бүсэд Сэлбэ, Баянхошуу дэд төвийг байгуулах ба энэ ажлын хүрээнд барих барилга байгууламж, зам, инженерийн дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн айл өрхүүдийн кадастрын зураг болон газар чөлөөлөх хязгаарыг газар дээр тэмдэглэх зэрэг ажил гүйцэтгүүлэх шаардлага…
Монголын кино урлагт багаасаа хөл тавьж чамлахааргүй амжилт гаргасан хүн бол А.Орхонтуул. Орхидос киноны Золоогийн дүрээр та бидний танил болсон А.Орхонтуул нэг хүүхдийн ээж болсон. Хэсэг хөвсгөр явсан бүсгүй одоо төрөхөөсөө өмнөх шиг гуалиг төгс галбиртай болжээ.
Хар сарнай хамтлагийн дуучин Амараагийн дүү Амараа нэг хэсэг Хатариш дуугаар олны танил болж мандаж явсан билээ. Тухайн үед Амарааатай үерхэж байсан бүсгүй бол Сингл Лэдис-3 кинонд Хадааны дүрийг бүтээсэн Сансармаа гэх бүсгүй. Монголын үндэсний олон нийтийн телевизэд хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан бүсгүй гэнэтл АНУ явж, жүжигчний дүрээр эргэн ирсэн нь энэ байв. Харин Сансармаа бүсгүй сүүлийн үед эрс тачаангуй хувцаслах болсон байна. Түүний задгай хувцаслалтуудаас хүргэж байна.
Цахим орчинд “өгзөг” Баярмаа нэртэй болсон фитнесс бүсгүй өгзөгний дасгалаа хийсээр байгаа ажээ. Үүнийг түүний цахим орчиндоо хийсэн улам том болсон өгзөг бүхий зурагнуудаас харж болохоор байна. Ингээд Б.Баярмаагийн зургуудаас хүргэж байна.
“Тв коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал эхнэрээ зодсон хэргээр ял сонссон байна. Тодруулбал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг эхнэрээ зодсон гэм буруутайд тооцож, 800 нэгжээр буюу 800 000 төгрөгөөр торгох ял оноожээ. А.Өнөржаргал нь 2017 оны 9 дүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн эхнэр Д.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах: Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга…
Гомдлын дагуу мэргэжлийн байгууллага нь хуралдаад сэтгүүлч алдаа гаргаагүй, ёс зүйгээ дээдэлсэн, үнэн зөв мэдээлэл түгээсэн гэж үзлээ. Монгол улсад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага шударга ёс зүйтэй ажиллаж байгаа эсэхийг Хэвлэл мэдээллийн зөвлөл нь дэнсэлдэг. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн зөвлөл нь дэргэдээ Ёс зүйн хороотой байдаг. Ёс зүйн хорооны хурлаар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ ёс зүйн алдаа гаргасан эсэхийг тодорхой хугацааны давтамжтайгаар хэлэлцдэг. Хэн ч Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандах боломжтой бөгөөд өргөдлийн дагуу ХМЗ-ийн Ёс зүйн хороо хуралдаж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэхийг хэлэлцдэг. Бид 2018 оны 08-р сарын 31-ны өдөр “Ерөнхий Сайд аа Стандарт хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус үйл…
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцов. Тус 3.4 км авто замын Баянзүрхийн гүүрээс товчоо хүртэлх 0.8 км-ийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулан өргөтгөж зорчих хэсгийг дөрвөн эгнээ болгосон байна.…