Хэдхэн хоногийн өмнө “Монголоо Беларусь болгохгүй!” цуглаан зохион байгуулсан МУГЖ Д.Сосорбарам өчигдөр дахин олны өмнө гарч ирэв. Тэрбээр өмнөх цуглааны үеэр монгол дээл, малгайтай гарч ирэн Х.Бээжин тэргүүтэй хүмүүст гурил цацуулан “буцаж” байсан юм. Харин өчигдөр намын чин зүрхний ард Э.Бат-Үүлтэйгээ хамтран жагсаал хийхдээ монгол биш европ хувцас өмсөн ирж “Дахин гурилнаас айхгүй” хэмээн үг унагаж яваа харагдсныг манай сайтын папараци дурандаа буулгасныг хүргэж байна.
Тэрбээр өмнө нь гурил цацуулсныхаа дараагаар “Шинэ дээл өмсөөд гарсан чинь гурилаар мялаалгаад сайхан байна. Над руу гурил цацсан хүмүүсийн ард байгаа хүнд “чи, өрөвдөлтэй шүү” гэж хэлмээр байна.
Над руу гурил цацсан хоёр хүнд баярлалаа. Та нарын ариун зам өлзийтэй байх болтугай. Улаан өнгийн зүйл цацсангүй. Цагаан сэтгэлтэй сайхан хүмүүс байна. Сайн сайхныг ерөөе” хэмээн байлаа.