Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, нийслэлийн Ахмадын хороо хамтран 23 дахь жилдээ нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг есөн өрхийг шалгаруулж, “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр өргөмжилж, дурсгалын зүйл гардуулав. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар гардуулан өглөө. Эдгээр есөн өрх нь Үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангаж, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй, гэр, орон сууц, хашаа…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын үеэр хоёр хотын аж ахуй нэгж, компаниудын бизнес уулзалт анх удаа болж байна. Уг уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхим, Улаанбаатарын хөгжлийн корпораци, Монгол Улсын Элчин сайдын яам болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна. Бизнес уулзалтанд хоёр хотын 100 гаруй аж ахуй нэгжийн удирдлага, төлөөлөл оролцож, эдийн засгийн харилцаа, худалдааг эрчимжүүлэх талаар ярилцаж байна. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018“ бизнес уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ ”Xоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-25-нд Бээжин хотод ажиллаж байна. Айлчлалын анхны өдөр буюу 10 дугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд олон улсын хэмжээнд зөвлөх үйл ажиллагаа явуулдаг Deloite компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 1845 онд Англид байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орон дахь 700 гаруй салбараараа150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг, Хятад дахь салбар нь л гэхэд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Эдүгээ БНХАУ-д 21 салбар ажиллаж байгаагаас Бээжин, Шанхай, Хонконгод хамгийн гол том гурван оффис үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Deloite компани нь 2018 оны…
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотод ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр “City bus” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нэвтүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү автобус нь гадаад болон дотоодын жуулчдад хот доторх болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газар, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм. Нийслэлийн 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Улаанбаатар хотыг залууст таниулах, сурталчлах зорилгоор энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монголын их дээд сургуульд суралцахаар ирсэн гадаадын оюутнууд болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуусыг хотын автобустай…
“Хүүхдийн хорих” гэх тодотголтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны 20 хүүхдийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын даргалсан хуралдааны шийдвэрээр тэдгээр хүүхдүүдийг сулласан юм. Ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан хүүхдүүд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлж, дахин алдахгүй гэдэг амлалтыг өгч байсан юм. Эцэг, эхийнхээ үгэнд орох хамгийн чухал гэдгийг ойлголоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан Ш сэтгэгдлээ илэрхийллээ -Яаж яваад гэмт хэрэгт холбогдчихов. -Би ээж, аавынхаа хайр халамжид эрх…
МУГЖ, поп дива Ж.Алтанцэцэг “Fashion & cocktail night” шоу тоглолтоо энэ сарын 19-нд “Их тэнгэр” клубт хийлээ. Тэрээр шоуныхаа орлогыг өсвөр насны охидын хөгжил боловсролд анхаарал хандуулж буй “Нарны охид” төсөлд хандивлав. Шоу тоглолтыг “Дэлхийн Монгол угсаатан эх үрийн нийгэмлэг”, “Miss & Gentleman” академи хамтарч зохион байгуулсан юм. “Fashion & cocktail night” тоглолт дээр “Miss & Gentleman” академийн загвар өмсөгч охид дуучин Алтаагийн үе үеийн тоглолтуудынх нь хувцасыг өмсөж сонирхууллаа. Дашрамд дурьдхад “Нарны охид” төслийн анхны танхимыг Нийслэлийн Налайх дүүрэгт Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 11-нд нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд танхимыг тохижуулахад дуучин Алтаа мөн…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-25-нд Бээжин хотод ажиллаж байна. Айлчлалын анхны өдөр буюу 10 дугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд олон улсын хэмжээнд зөвлөх үйл ажиллагаа явуулдаг Deloite компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 1845 онд Англид байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орон дахь 700 гаруй салбараараа150 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг, Хятад дахь салбар нь л гэхэд өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэжээ. Эдүгээ БНХАУ-д 21 салбар ажиллаж байгаагаас Бээжин, Шанхай, Хонконгод хамгийн гол том гурван оффис үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Deloite компани нь 2018 оны…
Сурагчдын хичээлдээ явах замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой боловсруулагдсан “Хүүхэд хамгаалагч” тѳслийн нээлт өнөөдөр БЗД-ийн 69, СХД-ийн 12 дугаар сургууль дээр боллоо. Төслийн нээлтэнд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамаа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга цагдаагийн дэд хурандаа н.Эрдэнэбат, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамбийням болон бусад албаныхан, иргэд оролцсон юм. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Т.Дамбийням: Хүүхэд хамгаалах чиглэлээр төр засгийн болон олон нийтийн байгууллагууд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ ажлын нэг хэсэг болох Баянзүрх…
Өнгөрсөн жил буюу 2017 оны 10-р сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Miss Supertalent of the world” буюу “Дэлхийн Авьяаслаг миссийн тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож нэгдүгээр байр эзэлж байсан мисс А.Бөртэ-Үжин ээлжит тэмцээндээ оролцож байга тухай таатай мэдээллийг та бүхэндээ хүргэе. Дэлхийн гоо сайхны гурван том тэмцээний нэг “Мисс Гранд Интэрнэшнл” буюу “Miss Grand International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 76 орны гоо бүсгүйчүүд оролцож байгаа гэдгээрээ онцлог аж. Тэгвэл тус тэмцээний финалын шатанд нийт оролцогчдоос нэг гоо бүсгүй олон нийтийн саналаар шилдэг 10-т үлдэх бөгөөд санал хураалтын дүнг өнөөдөр болох шалгаруулалтаар зарлан танилцуулах…
