Зохиогч: cool

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр өчигдөр оройн 18:30 цагийн орчимд байгальд нь эргүүлэн тавилаа. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд өнгөрсөн хавар төрсөн бамбарууш тул өөрөө бие даан амьдрах бүрэн чадвартай болсон гэдгийг хэлж байсан юм. Өчигдөрийн олдсон бамбарууш нь МУ-ын Засгийн…

Read More

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул хүүгийнхээ төрсөн өдрийн мэндчилгээ болгож, хүүдээ ил захидал бичжээ. Түүний энэхүү захидал олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байгаа юм. Ил захидалдаа “10-р сарын 1. Хайрт хүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Миний хөөрхөн Гэсэр, Ээж нь өглөөнөөс хойш л юү бичих вэ гэж бодлоо. Энэ өдөр чи бид 2 ын хувьд онцгой сайхан өдөр. Чи миний хүү, би чиний ээж болсон өдөр. Чи намайг ээжийгээ болоосой гэж сонгосон уу, цаанаас нь Бурхан хүссэн үү, ямар ч байсан хамгийн гайхамшигтай сонголт болжээ. Энэ амьдралд чи миний хүү ч урьд урьдын амьдралуудад чи миний аав ч байсан байж болох.…

Read More

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2018 оныг хэргийн хөдөлгөөний удирдлагын жил болгосонтой холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрийн шүүхэд “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг”-ийг нээсэн билээ. Энэхүү ажлын үргэлжлэл болгон “Медиа хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Youtube сайтыг ашиглан өөрийн нэрийн медиа сувагтай анхны шүүх болж байгаагаараа онцлог юм. Медиа сувгаараа дамжуулан иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх болон Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж буй иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль сурталчилах, шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэргийн хөдөлгөөний мэдээлэл зэрэг олон талын мэдээллийг нэг дороос өгөх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн тус шүүхийн тамгын газраас иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн…

Read More

Бүх Монголын түүхэнд домог болон үлдсэн Алунгоо, Өэлүн, Бөртэ, Мандухай зэрэг олон гайхамшигт эмэгтэйчүүд байсан ба түүний нэг нь Ану хатан билээ. Манж Чин улсаас бүх Монголыг эзлэн авах гэсэн түрэмгий бодлогыг эцсээ хүртэл эсэргүүцсэн цогтой тэмцэгч Ойрадын Галдан бошигт хааны /1644-1697/ хамтран зүтгэгч нь Монгол эх орон, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан явсан түүх домгийн эзэн нь Ану хатан юм. 1671 оны орчим Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, түүний орыг дүү Галдан авчээ. Далай лам түүнд “Бошигт” цол өргөмжилсөн тул Галданг “Бошигт хаан” хэмээн олноо алдаршсан юм. Энэ тухай түүх сурвалжид тэмдэглэснээс үзвэл “Галдан…

Read More

Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийнх дэрсхэн гурван охинтой. Аварга алсыг харж, охидуудаа Германд боловсрол эзэмшүүлэхдээ томыгоо архитектур дизайны чиглэлээр, дунд охиноо био анагаах, бага охиноо маркетингийн мэргэжил сонгуулсан юм билээ. Бөхийн ёс жудагт гэр бүлд өссөн охидуудаас олон нийтэд хамгийн нээлттэй нь дунд охин Б.Бурмаа нь. Аавынхаа байгуулсан “Аварга” дээд сургуулийг ээжийнхээ хамт удирддаг тэр нэг хэсэг Спортын анагаах ухааны төвд ажиллаж байгаад сүүлд “Аварга” дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Олон нийт аваргын охидыг бүрэг, даруу, төлөв гэж ярьцгаадаг. Магадгүй нийтэд тогтсон хэвшмэл ойлголт нь “хэвлийгээрээ инээмсэглэгч”, булчинлаг бие хаагаа гайхуулагч Б.Бурмааг танилгүй өнгөрөхөд хүргэдэг байх. Тийм ээ, та…

Read More

Топ модель Д.Пүрэвсүрэн 10 жилийн сурагч байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болж, мөнгөтэй эрийн хайр халамжинд бөмбөрсөн. Анхны охин М.Мөнхжингөө 19 настайдаа төрүүлсэн Топ модель Д.Пүрэвсүрэн 23 насандаа алтны магнатаас өрх тусгаарлаж  Д.Ариунцэцэгт байр сууриа тавьж өгсөн цаг саяхан мэт.  Ганц бие сайхан бүсгүй  нэг л өдөр сүй тавьснаа зарлаж, Швейцарь, европын орнуудаар бал сараа тэмдэглэснээ зарлаж, “Занаду майнс” компанийн захирал Л.Ганбаяр гэдэг нууцлаг бизнесмэнийг эр нөхрөөрөө сонгосон билээ.  Д.Пүрэвсүрэн гэрийн сайн эзэгтэй. Тиймдээ ч гурван хүүхдээ гэрийн үйлчлэгчийн гар хүргэхгүй өсгөж байгаа бөгөөд өдгөө дөрөв дахь үрээ тээж байгаа билээ. Тэрбээр хөл хүнд ч гэсэн йог хийж болдог гэдгийг…

Read More

“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоог мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрбээр шоуны дараагаас эхэлж “Монгол Контент” ХХК-тай урт хугацааны гэрээ хийж, шинэ уран бүтээлээ фенүүддээ өргөн барих болсон. Тэгвэл залуу бизнесүүдийн “20к клуб”-ын “Brand” аялагч болжээ. Тус клубынхан өөрийн бизнес санаагаа дэлгэрүүлэх, мэдээллээ өргөжүүлэх зорилготойгоор Монголд үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрүүдээр зочилдог юм байна. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод байрлалтай эх орныхоо брэнд үйлдвэрүүдэд зочилжээ. ер

Read More

НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм. Нийслэлийн ахмадын хорооноос ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Анх ахмад зүтгэлтний холбоо нэртэйгээр байгуулагдаж…

Read More

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш Азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн. ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол)  гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог энэхүү уулзалт болох гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц,…

Read More

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан хотын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн анхны шав тавьсан газарт очин, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1999-2003 оны хооронд “Хүрээ нүүдэл” төслийн хүрээнд Их хүрээ нүүдэллэн суурьшиж байсан 16 дурсгалт газарт гэрэлт хөшөө босгосон юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Д.Энхтөр, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагууд болон иргэд оролцлоо. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд…

Read More