Зохиогч: cool

Төвийн бүсийн жендэр, хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт эхэллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Жендэр ба Хүний эрх”сэдэвт сургагч багш бэлтгэх бүсчилсэн сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Хангайн болон төвийн бүсийн аймгуудын төрийн албан хаагчдад зориулсан бүсийн сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна. Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дахь жендэрийн тэгш байдлыг хангах, хүний эрх, жендэрийн соёлыг төлөвшүүлэхэд төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг таниулах, хүний нөөц, жендэрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын жендэр ба хүний эрхийн…

Цааш унших

Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа. –НӨАТ-ын хууль хэрэгжээд гурав дахь жилдээ болж байна. Далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт бодит үр өгөөжөө өгсөн хууль гэж үзэж байгаа. Энэ хугацаанд татварын орлого хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ? -Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүнд татварын орлогын бааз суурь нэмэгдэж, бүртгэлийн систем сайжирсан. Татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэнд тэгш бололцоог олгож, нээлттэй ил тод байдлыг бий болгосон. Гэхдээ УИХ-д өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төсөл батлагдвал шударга, ил тод тал дээр улам илүү боловсронгуй болж, сайжрах чиглэлтэй байгаа.  Нэг том давуу тал нь худалдан авагч, иргэн…

Цааш унших

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар улиралд нийт  1514 хэрэг хүлээн авч, 1413 хүнд холбогдох 1318 хэргийг хянан шийдвэрлэсэн, 437 хүнд холбогдох зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулжээ. Мөн 167 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, 555 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүхээр ял шийтгүүлсэн нийт 1413 хүнээс 364 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд оногдуулсан бусад төрлийн ялын байдлыг авч үзвэл: Хорих ял шийтгүүлсэн 364 хүн буюу 25.7% Торгох ял шийтгүүлсэн 854 хүн буюу 60% Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 195 хүн буюу 13.8% байна. Хүмүүжлийн чанартай албадлагын…

Цааш унших

Хадгаламж банк Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар Төрийн Банк болж нэрээ өөрчлөн үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк. Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2500 гаруй картаар үйлчилгээ үзүүлж байгаа тус банкны одоогийн болон экс дарга нар, гурван теллерийн хамт мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Тэдний дийлэнхийг саатуулаад байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас санал ирүүлсний дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаригт Төрийн банкны “Хараа” тооцооны төвийн захирал Б.Энхбаатарт Монгол улсын хилээр гарахгүй байх, албан үүргээ биелүүлэхийг…

Цааш унших

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа. Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулан ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм. Нийслэл Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам өргөжин хөгжиж жил ирэх бүр өнгөө улам зассаар байгааг нийслэлийн…

Цааш унших

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан боллоо. Хүчит бөхийн барилдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцлоо. Хүчит бөхийн барилдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “нийслэл хотын ойн босгон дээр Монголын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Монгол эрс бага балчраасаа хүч бяраа сорин барилдаж, эрхий мэргэнээ үзэж, хурдан морьдоо уралдуулж ирсэн соёлын өв уламжлалтай ард түмэн билээ. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе” гэлээ. Аймаг цэргийн…

Цааш унших

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах гала тоглолт боллоо. Уг наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 26 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Гала тоглолтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,  нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад нар оролцлоо. Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа. Эмнэлгүүдийн гадна талбайн тохжилтын ажлыг хүлээн авах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” хэмээн заасан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг баталсан юм. Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр төрийн өмчийн шилдэг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Х.Хатанбаатар, нийслэлийн…

Цааш унших