“Гоёл-2019” наадмын топ модель Н.Сарнай өчигдөр “Алдарт эх” цолоор энгэрээ мялаажээ.Тэрээр өдгөө ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг байсныг уншигчид андахгүй. Тэрбээр 2020 онд охин, хүү хоёртоо ихэр охин дүү төрүүлж өгч байсан юм.
Н.Сарнай нь “Монгол модель” агентлагт харъяалагддаг бөгөөд загварын салбарт 16 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм.
Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд Төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу.