Зохиогч: cool

Нийслэлийн Эрүүл мэндийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө Эрүүл мэндийн сайд хатагтай  Сарангэрэл ээ Эгэлгүй буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, нийслэлчүүдийнхээ элэг бүтэн амьдралын төлөө цаг наргүй ажиллаж ирсэн та бүхэндээ дэлгэр намрын билэгтэй, баяр дүүрэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Нийслэл хотод эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай,  чанартай хүргэхэд анхаарах, орчин үеийн дэвшилтэт технологи, ангаах ухааны ололтыг нэвтрүүлэх…

Read More

Нийслэлд Эрүүл мэндийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс, нийслэлийн эрүүл мэндийн албаны үе үеийн ахмадууд, НЭМГ-ын харьяа байгууллагын удирдлагууд зэрэг нийт 900 гаруй зочид төлөөлөгч оролцлоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар анх Эрүүлийг хамгаалах яамны сайд, Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 105 дугаар тушаалын дагуу 1938 оны долдугаар сарын 22-нд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтсийг эмхлэн байгуулж дарга, сургагч, хэлмэрч,…

Read More

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Хамтын ажиллагаатай бүсийн хөгжлийг дэмжих хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын төлөөлөлд орчин үеийн иж бүрэн компьютер гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн олон харилцах хэлтсээс мэдээллээ.

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаандаа НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Нийслэлийн Засаг…

Read More

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын Азийн хотын дарга нарын хуралдаан эхэллээ. Хотын дарга нарын хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Эрхэм хүндэт хотын дарга нар, зочид төлөөлөгчид өө. Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр 2018” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын дарга нарын уулзалтанд оролцож буй эрхэм хүндэт зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн бүсийн орнуудын засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Ази тивийн хотын…

Read More

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ зэрэг 13 орны хотын дарга нар хамтран “Улаанбаатар тунхаглал”-д нэгдэн гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотод зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Энд ирсэн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл,…

Read More

Ирэх жилийн төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэх энэ үед хүн бүр төсвийн төслийг анхааралтай ажиглаж байсан. Тэгвэл энэ цаг үед Сангийн яамны мэргэжилтний алдаанаас болж санхүүжилт нь царцсан барилгад Ерөнхий сайд, Сангийн сайд, БСШУС-ын сайд анхаарах шаардлага байгааг дуулгаж байна. Спортын салбар ЭМЯ-ны харьяалагддаг байхад Сүхбаатар дүүрэгт 1000 хүний суудалтай дүүргийн спорт цогцолбор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард  барих ажлын эхлэл тавигдсан байдаг. Улмаар Эрүүл мэнд, спортын яамнаас Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор барих “Грийн ресоурс констракшн”ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг 2015 оноос эхлүүлсэн байдаг. 2016 онд спортын салбар БСШУЯ-ны харьяанд шилжсэн бөгөөд Спорт цогцолбор барих захиалагч нь л…

Read More

Очир хонх арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, хонх нь билэг. Танка зураг, барималд бурхны гарт очир байгаа нь ямар агуулгатай болохыг сонирхдог.Энэ нь Очир алмасыг бэлгэдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгана гэж үздэг. Хүч чадал эрх мэдлийн бэлгэдэл ч гэж үздэг. Очир асар их хүч чадалтай учир лусын эздийн зөвшөөрлийг авч чаддаг хэмээн үздэг. Хонх бол авиа гаргана. Тэр дуу бурхны чихэнд уянгалаг сайхан эгшиг аялгуу болон хүрдэг. Харин ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж, муу муухай бүхнийг, атгаг хар санааг хагалан бутаргадаг…

Read More

Хүний уруул эзнийхээ зан байдлын онцлогийг илэрхийлдэг Зузаан уруул Зурчихсан юм шиг өөгүй зузаан бамбагар уруултай бүсгүйчүүд өөртөө эсрэг хүйстнээ үргэлж татаж байдаг. Энэ бүсгүйчүүд юу хүснэ тэр доороо л өөрийн болгохыг хичээдэг, шинэ цүнх таалагдсан залуу гээд л. Давуу тал нь өөртөө итгэлтэй эрч хүчтэй. Хүлээж найдаж сууна гэдэг түүнийх биш, тэр үргэлж хурдан шаламгай хөдөлж өөрт таалагдсан бүхнээ эзэмшихийг хичээдэг. Түүний амьдрал их сонирхолтой бөгөөд адал явдалтай. Тэд эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг нэгэн ба хамтрагчаасаа бас хараат бус байдлыг хүсдэг. Зузаан бөгөөд өргөн уруултай бүсгүйчүүд Романтик сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бүсгүйчүүд, ямар нэг муу санаа бодол дотроо агуулдаггүй,…

Read More

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг: Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм. -Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ. -Хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлгийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ. – Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ – Чонын ходоодыг чанаж шөлийг нь уудаг ба…

Read More