Зохиогч: cool

Нийслэлийн 379 жилийн түүхт ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүндэтгэлийн тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл үүсэн байгуулагдсаны ойн өдөр бол нийт Улаанбаатарчууд бидний баярын өдөр. Нийслэлийн удирдлагууд баярын өдрөөрөө хийж, бүтээсэн ажлуудаа иргэдийнхээ өмнө тайлагнаж, ирэх оны бодлого төлөвлөлтөө танилцуулдаг уламжлалтай. Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд 2018 онд олон ажлын ард гарч чадлаа. Боловсрол, дэд бүтэц, зам гүүр, орчны тохижилтын ажилд эргэлт хийсэн жил байлаа. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, тав тухтай нийслэлийг бүтээхийн төлөө та бүхэнтэй хамтран ажилласан ажлын үр дүн бодитой гарчээ. Ганцхан…

Цааш унших

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд анхны шав тавьсан  “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Одоогоос 379 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл…

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Явган хүний зам, орц гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй. Ирэх онд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж зөвхөн хотын төвд орц гарц нээж чөлөөлөх бус гэр хорооллын гудамж зам, орц гарцыг чөлөөлөхөд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Газрын албанаас аж ахуйн нэгж байгуулагуудын кадастрын тусгал зургийг дахин нягталж хянах ажлыг эхлүүл. Олгогдсон газраас илүү гаргаж барилга байгууламж, хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэсэн үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.…

Цааш унших

     1. ӨРГҮЙ УЛААНБААТАР Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нйислэлийн удирдлагын шинэ баг хүлээн авсан юм. Үүнд концессийн гэсэн тодотголтой бүх өр, аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Хэдийгээр нийслэлийн эдийн засаг хүнд байсан ч хотын удирдлагын баг өмнөө тавьсан зорилтоо биелүүлэн, төсвийн орлогоо давуулан биелүүлж, бүх өрийг төлж дуусгахын төлөө чармайн ажиллаж эргэн төлөлтийг бүрэн хийв. Нийслэл хотын удирдлага эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ийнхүү ажилласны үр дүнд 2018 он гэхэд эдгээр өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй хот болж чадлаа. УЛААНБААТАР ХОТ 60 ЖИЛИЙН ДАРАА ГҮҮРЭН…

Цааш унших

-Иргэд шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаар тодруулж байв-            Баянзүрх дүүргийн 200 гаруй иргэн шүүхийн талаар мэдээлэл авч, шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаар мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа. “Иргэн таныг сонсъё” уулзалт, ярилцлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооныхонтой хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан уг уулзалт, ярилцлагын үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээг танилцууллаа. Мөн Шүүхийн тухай багц хууль, Шүүх, шүүхийн тамгын газар, эвлэрүүлэн зуучлал, иргэдийн төлөөлөгчийн…

Цааш унших

2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас унаж, нас баржээ. Дээрх хэргийн тухай дуудлагыг тус хорооллын үйлчилгээний ажилтан цагдаагийн 102 дугаарын утсанд мэдээлсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн шуурхай албаны алба хаагчид хэргийн газарт очих үед Баянгол дүүргийн харьяат, 1996 онд төрсөн, 22 настай Чимгээгийн Чамин-Эрдэнэ өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон байна. Улмаар талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргүүлж, хэргийн газраас 47 кадр зураг, хохирогчийн хурууны хээг авч нотлох баримтад хавсаргажээ. Дээрх хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ “Талийгаачийн…

Цааш унших

Хавдрын улмаас харах нүдээ алдсан цэл залуухан амийг авч үлдэхэд халуун сэтгэлээр тусална уу хэмээн нэгэн ээж бидэнд хандлаа. Түүний хүү Ганболдын Ууганбаатар одоо гучин настай. Тэрбээр Энэтхэг улсад мэргэжил эзэмшсэн бөгөөд сургуулиа төгссөн тэр жилдээ хараагүй болжээ. Гэтэл өнчин тархины хавдар гэх аймшигт онош гарснаас хойш энэ айлаас гунигийн сүүдэр салаагүй ажээ. Г.Ууганбаатарын ээж С.Долгорсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. -Юуны өмнө та өөрийгөө болон хүүгээ манай уншигчдад танилцуулахгүй юу? -Намайг С.Долгорсүрэн гэдэг. Манайх гурван хүүтэй айл. Том хүү болох Ууганбаатар маань 77-р сургуулийг төгсөөд, үргэлжлүүлээд Энэтхэг улсад Дижитал анимейшн мэргэжлээр суралцаж 2013 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллахаар эх орондоо ирээд ид ажиллах…

Цааш унших

Их л холын амраг”, “Монголын өглөө” гээд ард олныхоо зүрх сэтгэлд олон сайхан дууг эгшиглүүлсэн залуу яруу найрагч Ундраагийн Баярсайхантай уран бүтээл болон удахгүй болох тоглолтынх нь талаар хөөрөлдлөө. -“Монголын өглөө” тоглолтоо түмэн олноо өргөн барихаар завгүй яваа бололтой. Гэхдээ шууд тоглолтын тухай ярихаас зайлсхийж, аливаа яруу найрагчтай уулзахад шүлэг анх хэрхэн бичиж эхлэв гэдэг сонин байдаг даа? -Найрагчдын түүх намтар, өөрийнхөө үе тэнгийн найрагчдыг харж байхад эрт багадаа шүлэг бичиж эхэлсэн байдаг. Миний хувьд бусад хүмүүсийг бодоход харьцангуй орой, есдүгээр ангиасаа эхэлж бичсэн. Шүлэг бичих болсон шалтгаан нь өөрөө их сонин. Аравдугаар ангиа төгсөх жил манай ангийнхан бүгд л…

Цааш унших