Хадгаламж банк Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар Төрийн Банк болж нэрээ өөрчлөн үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк. Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 280 АТМ, 2500 гаруй картаар үйлчилгээ үзүүлж байгаа тус банкны одоогийн болон экс дарга нар, гурван теллерийн хамт мөнгө угаах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Бид энэ хэргийн талаар эх сурвалжуудаас тодруулан эргэн мэдээлж байна. Тун удахгүй Төрийн банкийг хувьчлах гэж байгаа. Тодруулбал, дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225…
Зохиогч: cool
НИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр болж өнгөрлөө. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулсан. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан санал, байр суурийг хүргэж байна. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: 2019 оны үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан хэлэх хэд хэдэн санал байна. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа төрийн анхан шатны үйлчилгээ болох хороо, хэсгийн цагдаа, өрхийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлагатай…
Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална. НИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөхдөө үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үр ашигтай төслүүдийг сурталчлан дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоог эрчимжүүлэх, ажлын байр орлого нэмэгдүүлэхэд анхаарчээ гэж үзэж байна. Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2017 оны биелэлт,…
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд: Эдийн засгийн өсөлт өрх бүрд бүлгийн 6 зорилтын хүрээнд 76 арга хэмжээ; Хот байгуулалт, дэд бүтэц бүлгийн 5 зорилтын хүрээнд 116 арга хэмжээ; Байгал орчин, ногоон хөгжил бүлгийн 3 зорилтын хүрээнд 54 арга хэмжээ; Нийгмийн хөгжил бүлгийн 8 зорилтын хүрээнд 135 арга хэмжээ; Засаглал бүлгийн 4 зорилтын хүрээнд 61 арга хэмжээ, Нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот”…
Охид аавдаа илүү амь байдаг шүү дээ. Аав охиын хайр агшинг хүргэж байна.
1969 оны Chevrolet Impala машин ашиглалтаас гараад байв. Харин алтан гартай нөхөр өнгийг нь сэргээж, эд ангийг нь сольж шинэ юм шиг болгосон байна. Дэлгэрэнгүйг дараах зургуудаас үзнэ үү.
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр. Тэгвэл энэ өдөрт зориулан бид дараах нүүр будалтыг танд санал болгож байна. Санаа аваарай залуусаа.
Монгол Улсын Харцага Н.Золбоогийн “Харцага цол мялаах” Хан-Уул дүүрэгт байрлах Crocus ресторанд болж бөхчүүд болон төр, нийгмийн зүтгэлтнүүд олны танил хүмүүс цугласан юм. Цолны найр харин нанчилдаанаар өндөрлөсөн юм. Нанчилдааны шалтгаан нь ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Амгалан байсан гэдгийг тэр үед байсан хүмүүс баталдаг. Тодруулбал, зодуулсан гэх Сэр-Од начин, зодсон гэх Г.Жамбалдорж арслан нарын хуурай ах нь ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Амгалан бөгөөд тэрбээр зодоон болох үед байгаагүй аж. Найрын үеэр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж улсын цолтой бөхчүүдэд…
Монгол Улсын шүүх 2018 оны эхний хагас жилд 840 удаа онлайнаар шүүх хуралдаан хийжээ. Өнгөрсөн онд 990 удаа зайнаас шүүх хуралдаан хийсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчид онлайнаар шүүх хуралд оролцох нь ихэсчээ. Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлж зайнаас шүүх хуралдаан хийх нь иргэдийн зардал чирэгдэл, цаг завыг хэмнэх ач холбогдолтой. 2013 онд орон нутгийн шүүхүүдийг шилэн кабелийн сүлжээнд холбож шүүхийн дата төвийг байгуулснаар нэгдсэн системүүд ажиллуулах болон онлайн хурал хийх боломж бүрдсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон 21 аймгийн төвд байрлах шүүхүүдэд…
Нийслэлд явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил үргэлжлэн явагдаж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй юм. Ажлын хэсгээс хийж буй ажлынхаа явцын талаар хотын даргад өнөөдөр танилцууллаа. “Өнөөдрийн байдлаар Натур худалдааны төвөөс урагшаа явсан зам дагуу таван байршилд, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд Туушин зочид буудлын орц, гарцын хэсэг, Тээвэрчдийн гудамжинд таван ААН, байгууллагын хашаа, П.Гэндэнгийн гудамжинд 2 ААН, байгууллагын хашаа зэрэг 11 байршилд нийт 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатыг буулгаж, газрын чөлөөлсөн байгаа” гэж Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Мөн…
