Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний онцлох үзлэг бол үений болон булчингийн ясны эхо. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирсэн байна. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн 600 орчим хүн үзүүлэхээр бүртгүүлээд байна” хэмээв гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй…
Зохиогч: cool
Бүс нутгийн хөгжлийн дэмжих, хотын төвлөрлийг сааруулах, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах хүрээнд төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотуудтай “Хөгжлийн алтан гурвалжин бодлого”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатарын өдөр” арга хэмжээг Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулж, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө зөвхөн Ерөнхий төлөвлөгөөгөөр хязгаарлагдаж, хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусах дөхсөн ч хэрэгжилтийн явц хангалтгүй байгаа байгаа нь бодит байдал дээр харагдаж байгаа юм. 10 жилийн өмнө нийслэл хотод тулгарч байсан асуудлууд одоо ч хэвээр…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Төвийн бүсэд зэрэгцэн орших Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичигт тусгагдсан ажлуудыг үр дүнд хүргэн, хэрэгжүүлэхээ нотолж, Бүс нутаг-хот байгуулалтын уялдааг хангах замаар төвлөрлийг сааруулж, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нутгийн захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндаваа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг…
Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүллээ. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгалаа. С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж “Сод Мичид” ХХК-иас 300 мянга, “Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын “Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан “Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг…
“Модун” группийн ерөнхийлөгч, Манлай уяачийн хажуугаар “атаман” хэмээх гуншинтай Дамбын Хишигээ кинонд тоглож байсан гэвэл итгэх үү? Нэг их нүдэнд торохоор гоц гойд зүйлгүй даруухан төрхтэй энэ эрхмээс яагаад ч юм бүгд эмээдэг. Шувуун фабрикийн дэггүй жаалуудын нэг тэрбээр багадаа тун өсгөлүүн хүүхэд байжээ. Тэрээр багадаа кинонд тоглож үеийнхэн дундаа од болж байв. “Хоньчин Найдан” дээр гардаг баян айлын хэгжүүн хүү чинь тэр шүү дээ. Яагаав, “Чигчий хурууны чилээ гаргахгүй байж чи муу одоо юу вэ?” гэж хэлдэг дээ. Үеийнхнээсээ тэр ганцаараа шилэгдэн тухайн үедээ ихэд олзуурхсан гэдэг. Харин дараа нь дахиж энэ урлагт хөл тавьсангүй. Магадгүй шаггүй жүжигчин болох…
Дуучин Д.Уламбаяр буюу Ука өөрийн найз загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон түүний хань Б.Бадрахжаргал нарт зориулж “Гурван үгээ хэлэх үү” нэртэй дууг дуулжээ. Энэхүү дууны клипыг тэдний хуримын зураг авалтын үеэр хийсэн байна. “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр хуримласан. Тэд өдгөө хоёр хүүхдийн аав ээж юм. Тэдний хуримд урлаг, соёлын оддоос авахуулаад УИХ-ын гишүүд хүртэл уригдсан гэдэг.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт өрнөж буй хууль бус байж болзошгүй үйлдлүүдийн талаар www.Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа найман цуврал баримтат нийтлэл бэлтгэн хүргэсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд өмгөөлөгч М.Шаравнямбуу болон сэтгүүлч А.Баярмаа нар оролцлоо. Сэтгүүлч А.Баярмаа өнгөрөгч 2017 оны 12 сараас Стандарт, хэмжил зүйн газартай холбоотой баримтат цуврал нийтлэлийг олон нийтэд хүргэсэн аж. Энэ талаар Өмгөөлөгч М.Шаравнямбуу хэлэхдээ “Dorgio.mn-ий сэтгүүлч Баярмаа тус үйлдэлтэй холбоотой нийт найман нийтлэлийг бичсэн. Ингэхэд СХГЗ эдгээр нийтлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад нийт долоон удаагийн гомдол гаргаж, зөрчлийн хэрэг үүсгэн явж байна” гэлээ. Сэтгүүлч А.Баярмаа хэлэхдээ “Халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуур бүрт…
Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн аймаг, суманд ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль болж өнгөрөв. Үр дүнд нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиас бусдад нь МАН ялалт байгуулсан юм. Харин Сүхбаатар аймагт МАН яагаад ялагдал хүлээв гэдэг анхаарал татаж буй. Уг нь аль ч нам ялж, ялагдаж болно. Гагцхүү МАН-ыг дотоод талцал нь унагаад буйн дахин нэг жишээг Сүхбаатар аймагт болсон нөхөн сонгууль харуулсан гэж хэлж болно. Үүний өмнө буюу өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурал болж, Нийслэлийн МАН-ын даргыг жинхлэх тухай асуудал хэлэлцсэн. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр НИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаныхан, эрдэмтэн, судлаачид болон иргэдийн төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг хүргэе. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна. Нийслэлийн зам, тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн…
Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр-БОЭТТ” 11 дэх удаагийн олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Япон Улсын Байгаль орчны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын нийгэм, эдийн засгийн комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа. Хурлын үр дүн, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлого хэрэгжилт зохицуулах газрын дарга…