Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар хамтарч уран бүтээл хийгээд багагүй хугацааг үджээ. Тэдний анхны бие даасан “Хайрын тэнгэр диваажин” тоглолт сүр дуулиантай болж азтай нэг үзэгчид байрны урьдчилгаатай тэнцэх 25.800.000 төгрөгийг тайзан дээр гардуулж байсан юм. Тэгвэл уран бүтээлчид маань хоёр дахь удаагийн бие даасан тоглолтын товоо зарлажээ. “Би чиний зүрхэнд байна уу?” уран бүтээлийн тоглолт 2018 оны 10-сарын 19-нд АСА циркт 19:00 цагаас ганцхан удаа болох юм байна. Тасалбар хэдийн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд багагүй эрэлттэй байгаа гэнэ. Иймд уншигч та 1900-1950 дугаарт залган тасалбараа амжиж захиалаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88114411,88111771,99034444,99522222…
Зохиогч: cool
“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино өнөөдөр /2018.10.12/ Өргөө лазер синемад нээлтээ хийнэ. Тус уран бүтээлийн зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, гол дүрүүдэд жүжигчин СТА С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, СТА Б.Одончимэг, туслах дүрүүдэд жүжигчин МУГЖ Ц.Төмөрхуяг, МУГЖ Г.Золбоот, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон байна. Найруулагч Ц.Хүсэлбаатар өмнө нь “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Ядуугийн зовлон-2”, зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх “Нинжин сэтгэл” уран сайхны кино нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл хэр сайн бүтээл болсныг үзэгч таны мэргэн ухаан шүүх…
Дуучин С.Гантогоо Хайрын түүх уран бүтээлээ дүрсжүүлсэн байна.
УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн асар том хямрал ирж байгааг дэлхийн санхүүгийн тэргүүлэх мэргэжилтнүүд, Олон улсын валютын сангийн удирдлагууд удаа дараа хэлж анхааруулсаар байгаа нөхцөлд Монгол Улсын 2019 оны төсвийг…
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, дөрвөн жилийн сонгуулийн цикльтэй болоод 20 гаруй жилийн нүүрийг үзжээ. 30 дахь жил рүүгээ ч дөхөж байна. Энэ хооронд улстөрчид нь, ард түмэн нь унаж босож явсаар улс төрийн тодорхой төлөвшилд хүрснийг судлаачид, ажиглагчид хэлдэг юм. Олон сонгууль үзсэн улс төлөвшихгүй гээд ч яах билээ дээ. Гэсэн хэдий ч улс төрд хөл тавьж, улстөрч гэгддэг зарим хүний хийдэг үйлдэл дээрх дүгнэлтийг оргүй арчиж орхихоор боллоо. Бүр нэг хөгийн юм үзэгдээд байна. Яг үнэндээ улс төр бол эрчүүдийн ринг. Тэр утгаараа хатуу. Гэхдээ маш тодорхой дүрэмтэй. Унасан бол уйлж болохгүй. Дээхнэ үеийн хөвгүүд “Бөлдөгдөхгүй, юм барихгүй”…
БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны гадаа виз хүсэхээр цугласан иргэдийн дараалал үүссэнтэй холбогдуулан ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зүгээс дараалал үүссэнтэй холбогдуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлсэн үгэндээ “БНХАУ-д зорчих оюутны виз хүсэгчдийн тоо ихэссэний улмаас тус ЭСЯ-ны байрны гадна оочер дараалал, эмх замбараагүй байдал үүссэн. Тиймээс цагдаагийн байгууллага үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн дунд хэв журмыг сахиулж, ЭСЯ-ны байрны аюулгүй байдлыг хангаж…
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар бүтэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэтэл У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг огт анхаарахгүй, хяналт шалгалт хийхгүй өдий хүрч байгаа нь төрийн байгууллагад хууль бус үйлдлүүд явагдах боломжийг өөрсдөө олгодог гэж харагдаж байна. Баримт нотолгоо нь хэвлэлээр цацагдаад байгаа хууль бус үйлдлийг шалгаж, цэгцэлж чадахгүй жил тойрч байгаа Засгийн Газар төрийн албаны дэг журам, сахилга бат ярьж худлаа сүржигнэх хэрэг байна уу. СХЗГ-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн заримыг нь эргэн сануулъя. Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр 2016 онд…
“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолборт боллоо. Энэ үеэр мөн бүтээн байгуулалтын төслийн талбайг төвийн шугамд холбох ажлын нээлт болсон юм. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж. Тийз борлуулах…
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах, ТИКА-гийн дэд координатор Т.Зэкиа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар байлцлаа. ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах нь шинээр томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа төслийн явцад хийгдэж байгаа ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17, Чингэлтэй дүүргийн 17, Налайх дүүргийн 7-р хороодод ӨЭМТ баригдаж байгаа.…
Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах “Бид нэг агаартай” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Манай хотын нийт хүн амын 59 хувь буюу 220 мянга орчим айл өрх гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэвч агаарын бохирдол зөвхөн гэр хорооллоос үүсч байгаа бохирдол биш төдийгүй автомашин, орчныг бохирдол, хөрсний бохирдол нь агаар хөрс усны бохирдлын эх үүсвэр болж байна. Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн тар засгаас арга хэмжээ авах бус айл өрх, иргэн бүрийн оролцоо чухал юм. Ялангуяа гэр сууцаа дулаалах, түлшний зарцуулалт багасгах, бохирдол бага, цэвэр технологийг ашиглах шаардлага тулгараад байна. “Бид нэг агаартай” үзэсгэлэнгээр…