Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Намуухан амьдрахыг чухалчилдаг найрагч Б.Ичинхорлоо
Папарацци

Намуухан амьдрахыг чухалчилдаг найрагч Б.Ичинхорлоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч, Болор цомыг хэдэнтээ дайлсан Б.Ичинхорлоо. Хаашаа явж буйгаа, хаана хүрэхээ мэдэхээ байчихсан тэртээ 90-ээд оны эхэн үед “Миний Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй” хэмээн омог бардам тунхаглаж, ард түмнээ огшоож найрагч бүсгүйг энэ удаа папараци дурандаа буулгалаа.
Түүний хувьд анх 16 настайдаа анхныхаа шүлгийг бичээд, 17 настайдаа “Болор цом”-д түрүүлж байсан цорын ганц эмэгтэй яруу найрагч. Хүүхэд байхдаа охидтой нэг их нийлээд байдаггүй, ихэвчлэн хөвгүүдтэй нийлдэг, бүр геологич болно гээд шийдчихсэн охин байж.
Түүнийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1990 онд, орон даяар конкурсын шалгалт авалгүй, харин хамгийн өндөр голч дүнтэй хүүхдүүдэд хуваарь өгөв. Анатомийн хичээлээ “дунд”дүнтэй хаалгасан Ичинхорлоод сургуулийн хуваарь олдсонгүй. Учир нь тэр элдэв амьтанаас эхлээд бүр хүний гэдэс дотрын зураг, хорхой шавьжнуудын зургийг харж чадахгүй айдаг байснаас л энэ хичээлээ “дунд” дүнтэй хаалгачихсан гэдэг. Ангийнхан нь Улаанбаатар, Архангай, Ховд гээд хол газар, гоё гоё нэртэй аймгуудад их дээд сургуульд явна гээд хөөрөн гүйж явахад Ичинхорлоо Арвайхээрийн хаврын хавсарга дундуур Дэлгэрэхийн булаг өгсөөд гунигтайхан алхаж явав. Гэхдээ тэр хорин мөнгөний арван хоёр хуудастай шүлгийн дэвтрээ хэзээ ч хааж орхиогүй юм.
Тухайн үед, аав Баярхүү нь өвөрхангай аймгийн Арвайхээрийн 15-р баазад тээврийн жолооч байсан болохоор охин Ичинхорлоогоо баазынхаа нийтийн цайны газар ажилд оруулж өгчээ. Тэнд цангинасан дуутай, улаан хацартай, годогносон охин хүн бүрийн гарын үзүүрт зарагдан гүйж, аяга таваг угааж, шөнийн ээлжинд жижүүрт хонож, цалингаа тэсэн ядан хүлээж явахдаа “Бодол”, “Тэнгэр” зэрэг шүлгүүдээ тэрлэж байв. Жижүүрийн өрөө, хоолны ширээн дээр төрсөн түүний эдгээр шүлгүүд тэр жилээ “Болор цом”-ын алтан тайзан дээрээс цуурайтаж, хашир егзөр яруу найрагчдын зүрхэнд нь шар ус хуруулж Монголын яруу найргийн “Мөнгөн үеийн” гэсэн хуудсууд дээр зүй ёсоор бичигдэж, тэрээр өөрөө гол төлөөлөгч нь болсон юм. Энэ үе бол 1990 он байлаа. Энэ сайхан үйл явдлын дараахан түүн дээр их, дээд сургууль, коллежуудын урилгууд хур шиг л буужээ. Ичинхорлоо тэдний дотроос УБИС-д шинээр нээгдэж байсан Утга зохиолын ажилтны ангийн урилгыг сонгон авсан Болор цомын эзэд болох А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Алтан-өд шагналт Батрэгзэдмаа, яруу найрагч Б.Хишиг-Ундрал, Тэргэл, Баярсайхан нартай тохой залган суух учрал болсон юм.
Түүний ханийг П.Товуудорж гэнэ. Эднийх өнөр өтгөн айл. Тэрээр нөхөртэйгөө оюутан байхдаа танилцаж, дөрвөн жил үерхээд өрх тусгаарлан айл гэр болжээ. Б.Ичинхорлоо Товуудаа Гээд л бичсэн олон хайрын шүлэг бий.Тэр намуухан амьдрахыг юу юунаас илүү чухалчилдаг. Эмэгтэй хүн гэрийн доторх бүх ажлыг амжуулж, үр хүүхэддээ ихэнхи цагаа зарцуулдаг байх ёстой гэдэг хуучинсаг үзэлтэй. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг нэгэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.