Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж Б.Махбалаас мэдүүлэг авчээ
Папарацци

Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж Б.Махбалаас мэдүүлэг авчээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/07/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн хорих ял эдэлж буй, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалаас саяхан мэдүүлэг авчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ын мөрдөгчид ШШГЕГ-ын харьяа Багануур дахь хаалттай хорих 427 дугаар ангид очиж Б.Махбалтай уулзсан гэнэ. Энэ талаар прокурор, мөрдөх байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хөгжлийн банкны ТУЗ-д Б.Махбал ажиллаж байсантай нь холбогдуулан түүнээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай болсон. Тиймээс АТГ-ын мөрдөгч очиж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь үнэн” гэсэн юм. Б.Махбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сар хүртэл тус банкны ТУЗ-д багтаж байж. Тухайн үед эл зөвлөлийн дарга нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба байсан.

Тэдний багтсан ТУЗ-ийн шийдвэр, банкны удирдлагын тушаалаар зээл авсан аж ахуйн нэгж түүнийгээ зориулалт бусаар зарцуулсан үйлдэлд холбогдоод буй билээ. Тодруулбал, НВЦ компанид давуу байдал олгосон хэрэгт банкны тухайн үеийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал болон эрх бүхий албан тушаалтнуудыг буруутгасан байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Б.Махбал ЗТХЯ-ны мөн газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ 11 жил хорих ял шийтгүүлэн дээрх ангид ял эдэлж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.