Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Үр шилжүүлэн суулгах RMC эмнэлгийн эрхийг нэг жил хасаж, 50 саяар торгожээ
Папарацци

Үр шилжүүлэн суулгах RMC эмнэлгийн эрхийг нэг жил хасаж, 50 саяар торгожээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/03/20221 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC буюу “Реженератив медикал сентр” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах эмнэлэг, түүний захирал Э.Одхүүд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшлууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид”, “Фемостон”, эмчилгээнд хэрэглэх боломжгүй тул устгахаар болсон “Регулон” зэрэг 370.9 сая төгрөгийн үнэтэй эм, тариаг үйлчлүүлэгчдэдээ борлуулж, эмчилгээнд ашиглаж байсан нь ЭЦА-наас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.

 

Тиймээс Э.Одхүү болон тус эмнэлэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 20.14-2, 20.14-4-т заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

 

Тус шүүх эл хэргийг өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцээд “Реженератив медикал сентр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Одхүүд холбогдох үйлдлийг нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байна.

Харин “Реженератив медикал сентр” ХХК-ийг 50 сая төгрөгөөр торгож, нэг жилийн дотор төлж барагдуулах, үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эрхийг нэг жил хасах албадлагын арга хэмжээ авчээ. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 370.9 сая төгрөгийг тус компаниас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр болсон аж. Шүүхийн эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж өмгөөлөгч нар нь гомдол гаргасан юм байна.

Үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компаниас гадна Си эл даблью эйч (CLWH), “Өөжин мед” зэрэг эмнэлгийнхнийг хууль сахиулагчид 2020 оны нэгдүгээр сард шалгаж эхэлснээс ганц “Реженератив медикал сентр” ХХК-ийг шүүхэд шилжүүлсэн аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

1 сэтгэгдэл

  1. Туяа on 06/05/2022 14:44

    Сайн байна уу? Мэдээлэл дээр нэр заасан Фемостон эмийг Unimed үр шилжүүлэн суулгах төвийн эмч надад бичиж өгөөд эмнэлэгийн эмийн сангаас нь авсан. Эмчилгээнд ашиглахаа больсон эмийг 1 сарын хугацаанд уугаад дуусаж байгаа гэсэн үг үү?

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.