Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ээж болох гэж яараагүй мисс Д.Долгион
Папарацци

Ээж болох гэж яараагүй мисс Д.Долгион

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/04/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

‘Гоёл-2020’ наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион шалгарч байсан цаг тэртээ гурван жилийн өмнө. Энэ жил 30 нас хүрч буй миссийн хувьд өдгөө тогтсон амьдралгүй, гэр бүлгүй нэгэн.

Үе тэнгийн загварын найзууд нь өнөр отгон болж, эхнээсээ “Алдарт эх” болох цаг дор манай мисс Д.Долгион ээж болох нь бүү хэл, эхнэр болох гэж яарахгүй яваа сурагтай.
Тэрээр маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажилладаг.
Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзчихсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ.
Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж.
Анхны тэмцээнээсээ шилдгээр тодорч шагнал авсан Долгионд загварын ертөнц сонирхолтой санагдсан гэдэг. Тэгээд ч найз нөхөд нь ятгаснаар загварын агентлагийн хаалга татах зориг хүчийг өгсөн гэнэ.
Улмаар “Эра” төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн Долгион “New face”-д түрүүлж, “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д багтан, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж нэг үгээр загвар өмсөгчийн карьераа тун ч эрчтэй эхэлсэн. Тэрээр спортод ч чамгүй одтой нэгэн. Багадаа гимнастикаар хичээллэж, Японд амьдарч байхдаа усанд сэлэлтийн сургуульд сурч байжээ.

Монголд ирээд Усан спорт сургалтын төвд дасгал сургуулилалтаа үргэлжлүүлэн 2000 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн түүх түүнд бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.