Анагаах ухааны доктор, профессор Н.Ариунцэцэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа хүүхдүүдэд утас, телевиз байнга үзүүлэх нь сэтгэцэд нөлөөлж буй талаар дурьджээ.
Тэрбээр “Байнгын утас, телевиз үздэг хүүхэд, залуучууд байна. Үүнээс болж сэтгэхүй,сэтгэц мэдрэлийн гаралтай хэм алдалттай хүмүүс орж ирж байна. Төвийн зохицуулахын гаралтай гэхээр сэтгэц мэдрэл өөрчлөгддөг. Ингэснээр хариу үйлдэл өгөх үйл ажиллагаа, сэргэлт муудаж, хүчил төрөгчийн хэрэгцээ буурснаар эмчлүүлэхээр ирж байна. Иймд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол эрүүл амьдралын хэв маяг. Энгийн зүйлсээс ядаж шүдээ зөв угаадаг болох хэрэгтэй. Шүд нь хорхой идчихсэн, хоолой нь өвддөг хүүхдүүдэд зүрхний өвчний эмгэгшил үүсэх суурь тавигддаг. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай” хэмээн ярьсан байна.