Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлжээ. Шаардлагад УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан эрх мэдлээ урвуулж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хувьдаа завших нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй байгааг дурдсан байна. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэнээ төлөөлж сонгогдон, улсынхаа бодлогыг тодорхойлж, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүд нь албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар хувийн компанидаа зээл авсан нь ёс зүйд нийцэхгүй төдийгүй хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилтийг дэмжих Монгол Улсын бодлогыг алдагдуулж байна гэж үзсэн байна. Жижиг дунд үйлдвэрийн сан нь жижиг…
Зохиогч: cool
Өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа Монголчуудын хайрыг татаад байгаа залуу бол Рокит Бэй. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-д аялж байгаа бөгөөд түүний аз жаргалтай гэр бүлийн аяллын зургуудаас хүргэж байна.
Халловеен буюу сүнсний баярыг Америкчууд эртнээс тэмдэглэж ирсэн. Тэгвэл 1930-аад онд ийм хумвцас өмсөж байж дээ
Өт, царцаа, гахайн тархи, хилэнц, могойг консервлодог гэвэл та итгэх үү? Итгэхгүй бол худалдаанд байдаг идэхэд ч бэрх зүйлсийг хүргэж байна.
Япончууд сонин содон зүйл сэддэг шүү дээ. Тэд энэ удаад зөөврийг өгзөг угаагчийг бүтээсэн байна. Хэрхэн хэрэглэдгийг дараах зургуудаас үзнэ үү.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газраас 2018 оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн талаарх иргэдийн санал хүсэлтийг 24 цагийн турш хүлээн авч, иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчигээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, нийтийн тээврээр зорчих нөхцлийг хангах, автобуснаас ялгарах утааг бууруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийгээд байгаа юм. Эдгээр болон зарим онцлох ажлуудынхаа талаар өнөөдөр нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийлээ. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааныг дүгнэхэд иргэдийн санал чухал үүрэг гүйцэтгэнэ Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага,…
Бээжин хотод албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Бээжингийн Хот төлөвлөлтийн музейг үзэж сонирхлоо. Бээжин хот өдгөө 21 сая хүн амтай бөгөөд 2020 он гэхэд энэ тоог 23 саяас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн хотын захиргааг захын Тунжоу дүүрэг рүү тун удахгүй шилжүүлэхээр болжээ. Хот төлөвлөлтөө ерөнхийд нь төвлөрлийг сааруулахад чиглүүлж байгаа бөгөөд төрийн захиргааны болон төрийн өмчит байгууллагуудыг захын дүүргүүд тийш шилжүүлэхээр болсон байна. Хотын босоо тэнхлэгийн дагуу соёл, боловсрол, хэвтээ тэнхлэгт эдийн засаг, бизнесийн байгууллагуудыг байршуулах төлөвлөгөө боловсруулжээ. Мөн хаяа залгаа Тяньжин хот, Хэбэй мужтай хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулан хөгжүүлэхээр…
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Ярих ур чадварын академи”, “Язгуур контент” компанитай хамтран “ЯЗГУУР” үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой “ЯЗГУУР” 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Язуур үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун нар мэдээлэл хийв. “Манай копаниас 2016…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тус хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төвд зочилж түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилладаг, хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийдэгтэй танилцаж, санал солилцлоо. БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь 16.8 мянган км2 газар нутагтай. Тус хотод одоогоор 21 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд зохицуулах шаардлагатай 4 том асуудал байгаа аж. Нэгдүгээрт, тус хотод оршин суух иргэдийн тоо өссөнтэй холбоотой хүн амын нягтаршил ихэссэн байна. Мөн орон сууц өндөр үнэтэй байдаг гэнэ. Мөн хүн амын нягтрал, хөдөлгөөн их байдгаас үүдэн байгаль орчны бохирдол…
Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан дөрөв дэх жилдээ “Хөгжлийн харандаа экспо”-г зохион байгуулж байна. Экспо энэ сарын 27, 28-ны амралтын өдрүүдэд Зайсан хилл цогцолборт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хөгжлийн харандаа экспогийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Энэ жил хөгжлийн харандаа экспог Зайсан хилл цогцолбортой хамтран зохион байгуулж байна.…
