Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Genius Kids” буюу “Гоц жаалууд” нэртэй цэцэрлэг байгуулсныг хүмүүс мэднэ.
Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалтыг тэр хийсэн билээ. Багагүй төлбөр мөнгөтэй уг цэцэрлэгт хүүхдээ оюуны өндөр чадамжтай болгохыг хүсдэг хүмүүс хүүхдүүдээ өгдөг.
Олны нүдэнд өртөөд байдаггүй тэрбээр саяхан нэгэн арга хэмжээнд тухлан саатсаныг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Ой тогтоолтын олон улсын мастер маань ямар шалгуураар хүлээн авалтад очдог нь тун сонирхолтой.


