Жүжигчин Б.Баатархүү “Эмоци” продакшнд харьяалагдан уран бүтээлээ хийсээр багагүй хугацааг үджээ.
Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө олонд хурдан хугацаанд танигдаж өөрсдийн гэсэн үзэгчдийг бий болгоод авсан тус хамт олон тун ч амжилттай яваа.
Түүнийг нэгэн арга хэмжээнд тухлан саатсан үед нь гэрэл зургийн дурандаа буулгалаа.
Түүний үе тэнгийн урлаг соёлынхон болон томчуудын дунд нийтлэг ажиглагддаг зүйл нь эхнэрээ солих, дахин амьдрал зохиодог. Тэгвэл мань хүн уг үзэгдэлд тун ч шүүмжлэлтэй ханддаг гэнэ шүү. Түүнийг ч хүмүүс эхнэртээ үнэнч, сайн залуу хэмээн үнэлдэг гэнэ.
Жүжигчин Баатархүү энэ тухай өөрийн үзэл бодлоо “Энэ миний хамгийн нэгдүгээрт эрхэмлэж явдаг зүйл. Тэгээд ч миний гэр бүлийн хүн бол солихоор хүн биш л дээ.
Солиход орлож чадахаар хүн олдохооргүй тийм хүн. Яагаад ч миний эхнэрийг өөр хүн орлож чадахгүй. Намайг тэр хүн шиг ойлгож чадах өөр эмэгтэй хүн байхгүй.
Би тэр эмэгтэйг ойлгодог шиг өөр эмэгтэйг ойлгож чадахгүй. Тийм учраас надад эхнэрээ солих, сайжруулах тийм бодол ерөөсөө төрж байгаачгүй” хэмээн илэрхийлээд авчээ.


