“Вангийн нулимс”, “Харь хэлээр яригсад”, “Дээд айл”, “Миний хайрт, миний хуримын гэрч”, “Сүрэг” зэрэг романы зохиогч Todko Samsonыг өдгөө танихгүй хүн ховор.
Энэ цагийн шилдэг залуу зохиолчдын нэг гэгддэж буй тэрбээр өдгөө дөнгөж 30 насыг гарч яваа нэгэн.
Өөрийн авьяас билэг, ухааны цараа, үгийн сонголт, зохиол туужийнхаа өнцгөөс үеийн уран бүтээлчдээсээ онцгойрч яваа тэрбээр найруулагч Г.Эрдэнэбилэгт “Тэгри чину” уран зөгнөлт уран сайхны киноны зохиолоо 350 сая төгрөгөөр үнэлж зарсан гэнэ шүү.
Энэхүү бүтээл нь бүтсэн өртөг зардлаараа монголдоо хамгийн өндөрт тооцогдож буй юм.



