Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

    05/21/2025

    Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

    05/21/2025

    Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

    05/21/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018” шилдгүүдээ тодрууллаа
Фото

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018” шилдгүүдээ тодрууллаа

coolBy cool10/28/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтыг тодруулах энэхүү шагнал нь барилга байгууламж, авто замын бүтээн байгуулалт, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн таван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.

Шагнал гардуулан ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Нийслэл Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам өргөжин хөгжиж жил ирэх бүр өнгөө улам зассаар байгааг нийслэлийн ард маань харж байгаа байхаа. НЗДТГ-аас жил бүр тухайн жилдээ хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаа дүгнэж, шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жил 6 дахь удаагаа зохион байгуулж байна. нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж өнгө үзэмж нэмж байгаа хувийн хэвшил аж ахуй нэгжүүдээ урамшуулах зорилготой наадам билээ. Жил ирэх тусам та бүхний хурц оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр чадварын үр дүнд нийслэл хотод мань өдрөөс өдөрт өвөрмөц содон шийдэлтэй өндөр барилгууд, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүн болон олон улсын жишигт нийцсэн техник технологийн үйлдвэрүүд сүндэрлэн босч байгаа нь та бүхний ач гавьяа юм” гэж хэллээ.

 

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018”

 

Шилдэг франчайзинг – Circle K – конвениенс дэлгүүр

 

Тус дэлгүүр нь одоогийн байдлаар дэлхийн 25 улсад 12.547 салбар дэлгүүртэй. Олон улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарт баримтлан ажилладагаас гадна тухайн улс орныхоо хууль дүрэм, стандартыг мөн мөрдөж ажилладаг дэлгүүр юм.

 

Шилдэг барилга байгууламж – “Бид энд Бид” ХХК “Шинэ сонголт” их дэлгүүр

 

Газар хөдлөлтийн 8 балдд тэсвэртэй. Төмөр бетон, ган карказаар хийсэн. Орчин үеийн технологи, өнгө хувирах чадварын хувьд нарны гэрлийн тусгалаас хамааран 3 өнгөөр хувирдаг, 3D пасадтай. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тохилог оффисын байр, худалдааны төв юм.

 

Шилдэг дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн салбар – “Монгол Базальт” ХХК

 

Эрдэс хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч цор ганц үйлдвэр юм. Түүхий эд материал, байгалийн цэвэр чулууг боловсруулан гаргаж авдаг. Галд шатахгүй, дуу чимээ, дулаан тусгаарлалт өндөр. Байгальд ээлтэй ногоон шошго авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ажлын хүрээнд хотын төвийн дүүргүүдэд давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдэд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр сууц дулаалах, дулаалсны дараа гарах үр дүнг танилцуулсан сургалтыг явуулсан. Мөн утааны 1-3 дугаар бүсүүдэд төрийн болон өөрийн хөрөнгөөр 100 гаруй айлыг жишиг хороо, загвар өрх болгон дулаалсан.

 

Шилдэг брэндинг – “Денимон” ХХК Urban brand

 

Деним боловсруулах технологийг нутагшуулсан оёдлын анхны үйлдвэр юм. Urban brand нэрийн дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж Улаанбаатар хотод 15 салбар дэлгүүр, орон нутагт 16 гэрээр борлуулагчаар худалдаалдаг. Уламжлалт монгол үндэсний хувцсыг өдөр тутмын чөлөөт хэв маягтай хослуулсан “Хүрээ” коллекц нэрийн дор борлуулж олны хүртээл болгоод байгаа бөгөөд Монгол үндэсний хувцас борлуулалтаар зах зээлд тэргүүлэгч болжээ.

 

Шилдэг авто зам, дэд бүтцийн салбар – БНХАУ-ын Элчин сайдын яам

 

Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээнд гүүрийн төслийн ажил нь 3 хэсэгт огтлолцсон анхны олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж юм. Уг зам нь нийт 250.2 м урт, 20.5 м өргөн газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй. Улаанбаатар хотод анх удаагаа хийгдэж буй гүүрэн байгууламж юм.

 

Тусгай байр

 

Ус сувгийн удирдах газар

 

Нийслэлийн Авто зам хөгжлийн газар

 

“Дүнхэн уулын буурал улиастай” ХХК

 

“Үлэмж органик” ХХК нар тус тус шалгаран нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018” цом гардан авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хууль бус томилгоог ТАЗ анхааралдаа авна уу!!!

05/20/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Ч.АРИУНЗУЛ ЭВЕРЕСТИЙН ОРГИЛЫГ ЭЗЭЛЛЭЭ

05/20/2025

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй!

05/19/2025

Дуучин IU төрсөн өдрөөрөө 200 сая вонын хандив өргөжээ

05/19/2025

АТГ өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дуудаж, мэдүүлэг авчээ

05/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.