Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. -Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ гэдгээс ярилцлагаа эхэлье? -Хэд хэдэн зарчмын шинжтэй өөрчлөлт орж байгаа. Нэгдүгээрт, ангиллыг нь тогтоосон. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд, том аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлохыг тусгасан. Өмнө нь үүнийг зааглаагүйгээс болоод жижиг, дунд ялгаагүй байсан учраас ангиллын ач холбогдол байхгүй байсан. Ингээд олон улсын туршлага судлан бичил, жижиг, дунд гэдгийг хэрхэн ангилах вэ гэдгийг тодорхой болгон хуульдаа тусгалаа. Ер нь аж ахуйн нэгжийг ангилснаар тухай бүрт нь чиглэсэн бодлого боловсруулах боломж бүрдэнэ.…
Зохиогч: cool
Дэлхийд танигдсан Монголын анхны жүжигчин бол Б.Амарсайхан. Тулаантай киногоор дагнан мэргэшсэн Б.Амарсайхан энэ удаад олон улсын жүжигчидтэй хамтран “Mongolian connection” бүтээлийг толилуулав. Киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ачаар дур булаам төрхөндөө орсон жүжигчин Б.Цэцэг “Mongolian connection” дэлгэцийн бүтээлийн нээлтээр Соёлын тэргүүний ажилтан болсон юм. Тэрбээр энэ өдөр бие барьсан хар даашинз өмссөн байв. Түүний даашинз хөхний толгойг нь улам бүр тодотгож олон эрсийн харааг булааж байсан юм.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын хайрыг татсан бүсгүй бол БНСУ-ын Үндэсний их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Янжиндулам. Тэрбээр саяхан “Mongolian connection” дэлгэцийн бүтээлд дайчин тулаанч бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Киноны нээлтэд Б.Янжиндулам цагаан өнгийн даашинзаар гангарсан бөгөөд түүний инээмсэглэл манай дуранд ийнхүү өртлөө.
67 дахь удаагийн “MISS UNIVERSE” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг тодруулах “МИСС ЮНИВЕРС МОНГОЛИА 2018” тэмцээнд Мисс Монголиа 2012 наадмын тэргүүн миссээр шалгарч байсан Д.Долгион тодорсон юм. Д.Долгионы хувьд 2012 онд “Мисс Moнголиа” шалгаруулалтын үндэсний ялагч болж, Японд болсон ”Miss International 2012” тэмцээнд оролцож байсан юм. Мисс Д.Долгион нь загвар өмсөгч бөгөөд усан сэлэлтийн аварга, бишгүүрчин юм. Түүний зургуудаас хүргэж байна.
“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6 тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Харин энэ удаад тэд шилдэг үзүүлбэрүүдээрээ анх удаагаа “Хамтдаа инээмсэглэе” урлагийн анхдугаар тоглолтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулах гэж байна. “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолт нь “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх онцгой хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, олон нийтийн дунд тэдэнд хандах хандлагад эерэг нөлөөллийг бий болгох зорилгын дор явагддаг байна. Энэхүү тоглолт маш олон хүмүүс, байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж…
Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос, “New Marguee клубтэй хамтран зохион байгуулж буй Холимог тулааны аварга шалгаруулах MGL-1, FC 12-р тэмцээн энэ сарын 27 нд зохион явагдах гэж байна. Тэмцээнд 2018 оны Холимог тулаагы 70 кг жин аварга төрөх бөгөөд аваргын төлөө Шандас ММА Таем Тунгаа тамирчин Б.Энхоргил Ширэн бээлий клуб АБУ ххк тамирчин Ц.Амарсанаа нар тулалдаж 52 кг жингийн аваргын төлөө тулалдах эрх авахаар Х.Шинэзуун, А.Аюуш, Д.Төгөлдөр, Ц.Батнасан, нар мөн тулаан хийнэ Б.Одбаяр, Х.Төрбаяр, Э.Адъяа, Н.Цацрал, О.Шижирболд, С.Хүрэлбаатар, Б.Мөнхдэлгэр, Г.Энхжаргал, Н.Хишигбаяр, Б.Цэндсүрэн зэрэг шилдэг тамирчид хэн нь ранг өсөх тулаанаа хийнэ. Тулааны VIP суудлын үнэ 50000 төгрөг бол пилтажны суудал…
Манай улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авдаг гэсэн судалгаа бий. 60 орчим сая малтай мөртлөө жилд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Сүү гэлтгүй мах хүртэл гаднаас импортлон авч байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул “Мах сүүний аян зарлан”-аа гэдэг мөрийн хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа танилцуулж байсан удаатай. Үүний нэгээхэн хэсэг нь 2019 онд 4 аймагт баригдаж эхлэх махны үйлдвэр байх гэнэ. Гаднын зээлээр хийгдэх бүтээн байгуулалтуудын нэг болох нийт 48 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй махны үйлдвэрүүд Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай аймагт БНХАУ зээлээр хэрэгжих юм байна. Үүнтэй холбоотойгоор зарим…
Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байна. Харин цагдаагийн үхлийн тухай амиа хорлолт байсан, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс сэтгэл санааны хямралд оруулсан, золгүй тохиолдол байсан гэх мэтээр олон таамаг хөвөрч байсан юм. Олон таамгийн аль нь зөв болох, талийгаач ямар хүн байсан зэргийг тодруулахаар бид Булган аймгийн…
Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, болон хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв. Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордон нэгэн жарны хугацаанд 130 мянга гаруй хүүхдийг элсүүлэн төгсгөсөн. 60 жилийн хугацаанд бид бүхний дундаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, нийгмийн алдартнуудыг тоолж барамгүй билээ. Өнөөдөр ордны маань сурагчид ОУ-ын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож байгаа…
