Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна
Фото

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна

coolBy cool10/19/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал боллоо.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, болон хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордон нэгэн жарны хугацаанд 130 мянга гаруй хүүхдийг элсүүлэн төгсгөсөн. 60 жилийн хугацаанд бид бүхний дундаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, нийгмийн алдартнуудыг тоолж барамгүй билээ.

Өнөөдөр ордны маань сурагчид ОУ-ын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож байгаа нь үндэсний урлаг, соёлыг гадаад орнуудад сурталчлан таниулж буй явдал юм.

Хүүхдүүдийнхээ авъяас, оюун билгийг нээн олж, төгөлдөржүүлэн хөгжүүлэх, тэднийгээ аминчлан хамгаалах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллага цаашлаад төр засгийн үүрэг юм” хэмээлээ.

Мөн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Эх орны маань ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын авъяас, оюун билгийг нээн хөгжүүлж, нийгмийн идэвхитэй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын хүүхдийн ордны багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. МУ-ын Засгийн газраас хүүхдийн ордны засвар үйлчилгээ, техник хэрэгслийн шинэчлэлд зориулж 200 сая төгрөг дэмжлэг үзүүлж байгаа энд тодотгон хэлэхийг хүсч байна. Хүүхдийн ордны үйл ажиллагаа, сайн сайхны төлөө Ерөнхий сайдын хувьд, эцэг хүний хувьд анхаарал тавин ажиллах болно” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жил тутам 4500 хүүхэд 32 дугуйланд хамрагддаг байна. Мөн Монголын хүүхдийн ордон сургалтын цар хүрээ, чиглэлээ өргөжүүлэн Япон улс, Ротари ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр математик тооцоолол, физик үзэгдэл, химийн төлөв, биологийн орчин зэргийг нэгтгэн дүгнэх шинжлэх ухааны лаборатори ангийг нээн хичээллүүлж байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.