“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт эхэллээ. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцож байна.
Ингээд бороо орж,сэрүүхэн байгаа ч марафончид бариандаа хүрэхээр гүйцгээж буй нь манай дуранд хэрхэн буусныг харцгаая.


