SBN телевизийн ууган хөтлөгчдийн нэг Б.Батзаяа.“Сонголт” олон ангит киноны Эрхэттөрийн дүрийг чадварлаг бүтээсэн.
Одоогоос 10-аад жилийн өмнө Соёлын тэргүүний ажилтан болж байсан тэрээр МҮОНРТ-ийн 54 жилийн ойгоор Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон.
Түүний хувьд мэргэжлийн сэтгүүлч биш ч, өөрийн ур чадвар, авьяасаараа өдий зэрэгтэй явж байгаа юм.
Тэрээр МУИС-ийн Бизнесийн сургуульд бизнесийн менежментээр төгсөж байжээ.
Б.Батзаяа нь 2009 онд Монголын залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар шагнуулж байсан авьяаслаг залуу юм.
“Зөрлөг”, “Сонголт”, “Миний сарнай”, “Call”, “Миний ахын эхнэр” зэрэг олон кинонд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ харуулаад амжсан.
Тэрээр “Тэгри Чину” киноны нээлтийн үеэр манай папараци дуранд ийнхүү өртлөө.