Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Энх-Амгалан:Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй
Папарацци

Л.Энх-Амгалан:Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/29/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа

“Нэг ч хүүхэд хүчирхийллийн золиос болох ёсгүй” гэх мэдэгдэл гаргажээ. Тэрбээр, амралтын өдрүүдэд орон нутагт ажиллах зуур Дорнодын багш хүүхдүүдээ зодож буй, Эрдэнэтийн сургуулийн сурагч ахлах ангийн ах нартаа зодуулж тархины хүнд гэмтэл авсан тухай эмгэнэлтэй гэмт үйлдлүүдийн тухай мэдээллүүд сошиалаар цацагдсанд салбарын сайдын хувьд, эцэг хүний хувьд ч гүнээ харамсч, сэтгэл зовнин сууна. Хүчирхийллийн золиос болсон сурагчид мөн тэдний эцэг эх, асран хамгаалагчдаас нь гүн хүлцэл өчье.

Багш сурагчаа зодсон асуудал удаа дараа гарсаар байна. Энд тохиолдолд багшийн 100 хувь буруу. Багшид арга хэмжээ авагдах нь зүй. Гэхдээ бид тогтолцоогоо бас сэтгэлгээгээ өөрчлөх нь хамгийн амин чухал асуудал болоод байна.

Дээрх үзэгдэл нь магадгүй бүр хуучирсан “хүүхдэд гар хүрч болдог” гэдэг ядуу сэтгэлгээний нэг илрэл юм. Хүүхдүүд сургууль дээрээ ч, гэр орондоо ч ийм уур амьсгалыг мэдэрч байгаа. Үүнд оролцогч гурван тал байгаа нь сурагч, багш, асран хамгаалагч гурав. Сурагчид урам зориг, чиг баримжаа өгөх ёстой бол насанд хүрсэн нөгөө хоёр талынх нь сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгаа.Энэ бүхэн мэдээж өргөс авсан юм шиг хурдан өөрчлөгдөхгүй, харин үргэлж явагдах соён гэгээрлийн ажлын үр дүнд өөрчлөгдөх ёстой. Тиймээс Боловсролын яамнаас энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ нь уг сэдвийг үргэлж анхаарлын төвд байлгахын эхлэл болно. Ёс зүйн жилийн хүрээнд зөвхөн соён гэгээрэл, нөлөөллийн ажлын зэрэгцээ бүтцийн хувьд ч хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, Боловсролын салбарын түүхэнд анх удаа хэрэгжилтийн агентлагийг шинээр байгуулж, аймаг, дүүрэг, цэцэрлэг, сургууль болгонд Ёс зүйн зөвлөл, хороог байгуулж, сэтгэл зүйчтэй болгож үйл ажиллагааг нь идэвхжүүлж байна.

Мөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх болно.

Эдгээрийн үр дүн эхнээсээ гарч сурагчид болон багш нарын хандлага, харилцаанд эерэг өөрчлөлт үзэгдэж буй. Дээр дурдсан үзэгдэл ч сурагч, асран хамгаалагчийн зүгээс “шүгэл үлээж”, далд үзэгдлийг ил болгож буй эерэг өөрчлөлт юм. Урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын эхлэл тул тодорхой тайлагнах цаг хараахан болоогүй байна. Энэ ажлаа бид эрчийг нь алдуулахгүй хийж байгаа, харин үр дүнг хамтдаа хүлээцгээе. Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн ч үр хүүхдийнхээ төлөө, ёс зүйтэй ирээдүйн нийгмийг бүтээхийн төлөө энэхүү аянд идэвхтэй оролцож дуу хоолойгоо өргөөрэй гэж урьж байна.

Эцэст нь дээрх асуудлыг бас багшийн талаас харахыг та бүхнээс хүсэх гэсэн юм. Өнөөдөр Монгол улсад багшийн ажил нь тийм ч хүсүүштэй ажлын байр байж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

Цалин бага, тэгсэн атал нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрхий их. Багшийн стресс дарамт хангалттай байгаа. Гэхдээ энэ нь хүүхэд зодох ёстой гэсэн үг биш нь мэдээж. Тиймээс Боловсролын яамнаас багшийн хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг тодотгох, ойлгуулах, хэвшүүлэх маш олон ажлуудыг эхлүүлснээс гадна нийгмийн асуудалд нь онцгой анхаарал хандуулан ажилласаар байгаа. Энэ ажилд бас багш нарыгаа идэвхтэй оролцож, санаа бодлоо уралдуулахыг уриалж байна.

Эцэст нь сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагч гэсэн гурван алтан гурвалжны хамтын итгэлцэл, хамтын ажиллагаа, хамтын дэмжлэгээр бид үе тэнгийнхний дээрэлхэлт болон сургуулийн орчин дахь бүх хэлбэрийн хүчирхийлэлд хамтдаа цэг тавьж чадна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.