Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Стандарт, Хэмжил Зүйн Газартай холбоотой хууль бус үйлдлүүд №2
Фото

Стандарт, Хэмжил Зүйн Газартай холбоотой хууль бус үйлдлүүд №2

coolBy cool10/18/2018Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орон сууц, барилгын халуун, хүйтэн ус, цахилгааны тоолуурыг шалгаж баталгаажуулан СХЗГ-аас гэрчилгээ олгодог. Баталгаажуулалтын гэрчилгээ нь өөрөө үнэт цаас юм.

Гэтэл энэ гэрчилгээг болон түүнд дардаг тамга тэмдгийг төрдөө тангараг өргөж үнэнч шударга ажиллах үүрэгтэй СХЗГ-ын хэсэг алба хаагчид нь үгсэн хуйвалдаж, хуурамчаар үйлдсэн байдаг. Энэ нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, СХЗГ-ын даргын тушаалаар батлагдсан байдаг.

Энэ бол яах аргагүй хууль бус үйлдэл бөгөөд СХЗГ-ын дарга нь үүнийг мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагад мэдээлж, шалгуулах үүрэгтэй. Гэтэл цагдаад мэдэгдэж шалгуулалгүй нуун дарагдуулсан байдаг.

СХЗГ-ын хэсэг албан хаагчдынх нь хууль бус үйлдлийг шалгалтаар явсан ажлын хэсэг илрүүлчихээд байхад үүнийг цагдаад мэдэгдэх үүрэгтэй СХЗГ-ын удирдлага 2015 оноос хэргийг нуун дарагдуулсан байна.

Ингээд 2017 оны 12-р сард сэтгүүлчид энэ асуудлыг хөндөж, олон нийтэд ил болгомогц хоёр жил нуусан хэргийн талаар 2018 оны 1-р сард цагдаад хандсан байдаг. Гэхдээ цагдаад чухам ямар баримт материал гаргаж өгөөд энэ хууль бус үйлдлийг гэмт хэргийн шинжгүй болгов гэдэг нь нууц хэвээр байна. Учир нь цагдаа СХЗГ-ын удирдлагаас гаргаж өгсөн материал дээр үндэслээд энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй байна хэмээн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгчээ.

Яаж яваад тамга тэмдэг, үнэт цаас хуурамчаар хийгээд, улсад орох мөнгийг хувьдаа завшсан төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл гэмт хэргийн шинжгүй болчихов?! Эсвэл тэдний гаргаж өгсөн баримт хангалттай бус байв уу.

Хэрэв тухайн үед 2015 онд энэ хэргийг цагдаагаар шалгуулсан бол тэр үедээ л улсад учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, хууль бусаар олж авсан мөнгийг нь улсын орлого болгох байсан. Гэвч СХЗГ-ын удирдлага цагдаад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан нь өөрөө хууль бус үйлдэл юм.

Гэмт хэргийг нуун дарагдуулсан СХЗГ-ын даргын талаар 2017 оны 10-р сард СХЗГ-т ажилладаг иргэн А нь АТГ-т мэдээлж, шалгуулах хүсэлт гаргаж байжээ.

СХЗГ-ын дарга гэмт хэрэг нуун дарагдуулсан үйлдлээ АТГ-т тайлбарлахдаа “Нэг албан хаагчдаа үүрэг өгсөн. Тэр нь хоёр жил үүнийг хийсэнгүй” гэж худал тайлбар өгсөн нь өөрийн хууль бус үйлдлээ бусад руу тохож, хариуцлагаас мултрах гэсэн үйлдэл гэж харагдаж байгаа юм. Гэтэл үүнд нь бас л хуулийн байгууллага хууртсан байна.

Хууль бус үйлдлийг СХЗГ-ын удирдлага яагаад нуух болов гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв цагдаад мэдэгдвэл хэрэг хийсэн хүмүүс нь ажлаасаа халагдахаас гадна гэмт хэрэгтэн болж хуулийн байгууллагын хаалга татаж, олсон мөнгөө буцааж улсын орлого болгох нөхцөл бүрдэнэ.

Ийм ноцтой үр дагавар гарах учираас улсын мөнгийг хувьдаа завшсан хүмүүс маань хамгийн түрүүнд цагдаад мэдэгдүүлэхгүй байх аргыг олох байх.

Цагдаад мэдэгдэхгүй л бол тэдэнд ажлаасаа халагдаад өнгөрөх нь шагнал болж хувирна. Хууль бусаар олсон мөнгөнөөсөө хуваалцаад ажлаасаа халагдаад өнгөрөх тохироог тэд хийсэн байх гэж хардахаас өөр арга алга.

Монголд жилд хэчнээн айлын орон сууц барьж байгаа билээ. Бүх айл усны, цахилгааны тоолууртай, тэр бүгдийг баталгаажуулж гэрчилгээ олгодог, тэр хэмжээгээр баталгаажуулалтын мөнгө улсад орж байдаг. эл хуурамч гэрчилгээний мөнгийг улс биш хууль бус үйл ажиллагаа хийсэн хүмүүс нь авна. Энэ мөнгө хэдэн зуун сая, магадгүй тэрбум төгрөгөөр хэмжигдэх боломжтой.

Улсад их хэмжээний хохирол учруулсан, үнэт цаас, тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн, гэмт хэргийг нуун дарагдуулсан, нэмээд авилгалын хэрэг ч байх боломжтой энэ асуудлыг хуулийн байгууллага шалгах зайлшгүй шаардлагатай байна.

Цагаандаа гарсан хууль бус үйлдэл хийсэн хүн Засгийн газрын нэг агентлагийг удирдаад явж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань юу харж байна вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан агентлагуудаар явж шүүгээ ухаж архины шил хайж явахын оронд яаралтай СХЗГ-ыг шалгах хэрэгтэй байна.

Дээрх баримтууд бол зөвхөн сэтгүүлчийн олж авсан баримтууд. Сэтгүүлчийн олж мэдэж чадаагүй, далд явагдаж байгаа олон хууль бус үйлдэл байгааг үгүйсгэхгүй.

сэжигтэй
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.