Зохиогч: cool

Монгол улсын дотоодын шилжих хөдөлгөөний талаар улсын хэмжээнд анх удаа цогц судалгаа хийж үр дүнг нь гаргалаа.  Дотоодын шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж, хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгааг судалгааны дүгнэлт харуулж байна. “Монгол улс: Хүн амын дотоодын шилжих хөдөлгөөний судалгаа”-г хийсэн Монгол улсын үндэсний их сургуулийн судлаачдын багийн судалснаар 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд, одоо нийт хүн амын бараг тал (47%) хувь нь оршин сууж байна. ҮСХ мэдээлснээр,  2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшснаар,  2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 гэж тоологджээ. “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлан танилцуулах семинарын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын…

Цааш унших

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгалаа. Нийслэлийн Газрын албанаас “Туушин” зочид буудалд удаа дараа албан бичиг хүргүүлж шат буулгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна. Уг зөрчлийн энэ сарын 15-ны дтор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл арга…

Цааш унших

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн талаар бүтэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа. Гэтэл У.Хүрэлсүхийн засгийн газар үүнийг огт анхаарахгүй, хяналт шалгалт хийхгүй өдий хүрч байгаа нь төрийн байгууллагад хууль бус үйлдлүүд явагдах боломжийг өөрсдөө олгодог гэж харагдаж байна. Баримт нотолгоо нь хэвлэлээр цацагдаад байгаа хууль бус үйлдлийг шалгаж, цэгцэлж чадахгүй жил тойрч байгаа Засгийн Газар төрийн албаны дэг журам, сахилга бат ярьж худлаа сүржигнэх хэрэг байна уу. СХЗГ-тай холбоотой хууль бус үйлдлүүдийн заримыг нь эргэн сануулъя. Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл” -ийн санхүүжилтээр 2016, 2017…

Цааш унших

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар…

Цааш унших

Хуаньжу Гэг киноны Жинсуогийн дүрээр та бидний танил болсон БНХАУ-ын жүжигчин Фан Бин Бин олон нийтийн өмнө гаралгүй, сураг алдраад 100 гаруй хонож байгаа ажээ. Жүжигчин бүсгүйг ийнхүү сураггүй алга болоод удаж байгаагийн шалтгаан нь эрх баригч Коммунист намынхантай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл хятадын цахим орчинд тархаж байна. Татвар нуун дарагдуулсан хэргээр шалгагдаж байгаа БНХАУ-ын иргэн, жүжигчин Фан Бин Бин 2018 оны 7 дугаар сарын 01-ээс хойш сураггүй алга болж, түүнтэй холбоотой мэдээллийг Хятадын эрх баригчид нууцалсаар байна. Татвар нуун дарагдуулсан хэргийг сайтар шалгана хэмээн хууль цагдаагийнхан мэдэгдэж байсны дараа Фан Бин бин шоронгийн өрөөнд харгалзагч нарын дэргэд байцаагдсан…

Цааш унших

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч амь насаа алдсан харамсалтай мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Үүний шалтгааныг тодруулах зорилгоор болсон үйл явдлаас сийрүүлье. Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн 20 орчим тооны адуугаа хулгайд алдан эрэл сурал болох явцдаа Орхон сумын нутагт иргэн Д.Доржийн амьдарч байсан газрын урдаас адуугаа олсон боловч цөөн тооны адуу нь алга байлаа. Улмаар тухайн үед хохирогчийн өөрийнх нь адууг “манай адуу” гэж худлаа хэлсэн, сүүлдээ Д.Дорж “жинхэнэ эзэн нь миний ажил олгогч Н.Эрдэнэсайханы адуу” хэмээн 5 минутын дотор худал хэлсэн байна. Иймд адуугаа алдсан иргэн Булган аймгийн Гурван булаг сумын хэсгийн төлөөлөгчид…

Цааш унших

Монгол улсын Засгийн газраас энэ оны 06 дугаар сард “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан боловч буцаагдсан. Харин сая намрын чуулганаар дахин өргөн бариад байна. Татварын хуулийн шинэчлэл аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засагт үр өгөөжөө авчрах, шудрага ил тод байдлыг бий болгож чадах эсэх дээр МҮОНТ-ийн Парламентын хэлэлцүүлэг нэвтрүүлгээр ХЭН ЮУ хэлснийг хүргэж байна. Засгийн газрын хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ  хуулийн төслөөр цаашдаа ЖДҮ, бизнес эрхлэгчдийг чөлөөтэй ажиллах, өсч дэвжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар бодитой хөшүүрэг ,механизмыг тусгасан…

Цааш унших
18+

30 эрэгтэй зочинд үйлчлэх 60 бүсгүйтэй хамт хувийн арал руу зорчих хязгааргүй архи, секс бүхий аяллын үнэ 5000 ам.доллар ажээ. Хэдийгээр энэ аяллыг засаг захиргаанаас нь цуцлаад байсан ч 12-р сард дахин зохин байгуулахаар болсон байна.

Цааш унших

Туркийн Стамбул хотноо болсон авиа компани болон хамгийн сүүлийн үеийн технологийг танилцуулсан арга арга хэмжээний үеэр нэгэн сонирхолтой уралдаан болсон юм. Тодруулбал, The Tesla P100DL, Aston Martin New Vantage болон Lotus Evora GT 430 гэсэн гурван супер машин, Kawasaki H2R мотоцикл, Formula 1-ийн уралдааны машин, хувийн нисдэг тэрэг болон онгоцыг 400 метрт уралдуулсан байна. Уралдаанд Kawasaki мотоцикл түрүүлсэн бол Formula 1-ийн уралдааны машин хоёрт, хувийн нисдэг тэрэг гуравт оржээ.

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай болон “Манай хороо-Миний гудамж” аяны дүнг танилцуулсан юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, бий болгох арчлах цогц менежментийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг боловсруулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан хэлэлцүүлэв. Зөвлөлийн гишүүдийн олонх нь мастер төлөвлөгөөг дэмжин НИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барихаар болов. “Мастер төлөвлөгөөний зорилго нь хотыг цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт, ногоон байгууламж бүхий гудамж талбайг бий болгох, тэдгээрийг хамгаалж сайжруулахад чиглэсэн хотын ногоон…

Цааш унших