Монголын рок попын ертөнцөд уянгалаг хоолой, гоо үзэсгэлэнгээрээ 10-аад жилийн тэртээ тодрон гялалзаж явсан дуучин бүсгүй бол Эрка буюу Н.Эрдэнэчимэг.
Ид мандаж байхдаа ивээн тэтгэгч амрагаа араар нь тавьсан хэмээн тухайн үеийн шар хэвлэлүүдэд бичигдэж байсан түүхтэй. Үнэн худлыг хэн мэдлээ, сайхан бүсгүйн алдарт атаархсан санаа муутнуудыг гаргасан саар яриа ч байсан байж мэднэ.
Нэгэн цагт дуулахынхаа хажуугаар “Амьдрал чиний төлөө” телевизийн цуврал кинонд тоглож, муугүй жүжигчин гэдгээ баталж явсан дуучин Эрка өнөөдөр алдарт эхийн одон хүртэж байна.
Тэрбээр үе тэнгийн эгэл жирийн даруухан залуутай гэр бүл болж, дэрсхэн үрсээ төрүүлсэн гэнэ шүү.
Түүний хувьд нөхөрт гарахынхаа өмнөхөн “Accapella” хамтлагийн шинэ бүрэлдэхүүнд орж, эмэгтэй дуучнаар ажиллаж байсан юм.