Улс төрд цахиур хагалан гарч ирсэн нэгэн бол яах аргагүй Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ юм. Тэрбээр гудамжны улс төрөөс их улс төрд үсрэн орж олны анхаарлын төвд орж байсан цаг тэртээ 2014 он.
Өөрийгөө “зууны азтай эмэгтэй”-гээр тодруулж явсан З.Баянсэлэнгэ өнгөрсөн хугацаанд нөхрөө сольж амжсан гэнэ шүү.
Тодруулбал, тэрбээр Солонгосын гоо сайхны эмнэлгийг монголд оруулж ирсэн гоо сайханч, эмч залуутай суусан гэнэ шүү. Одоогоор шинэ нөхрийнх нь нэр ус тодорхойгүй ч, монгол хүн гэдэг нь баттай. Түүний шинэхэн нөхрийн гоо сайхны эмнэлэг “баячуудын хороолол” гэгддэг Зайсанд байрладаг.
Шинэ нөхрийнх нь талаар З.Баянсэлэнгээс тодруулахад “Амьдрал баялаг шдээ. Салж нийлж болохгүй юу” хэмээн хээв нэг хариулах ажээ.
Сонирхуулахад, түүний экс нөхрийг Т.Түвшинжаргал гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн Тарагт сумын гаралтай нэгэн. Тэд оюутан үедээ танилцаж 1990 оны сүүлчээр гэр бүл болж, хүү охины ээж аав бололцож байв. Экс нөхөр Т.Түвшинжаргал эрхэм бүсгүйг УИХ-ын гишүүн байхад Чингэлтэй дүүргийн халамжийн албанд ажилладаг, төрийн албан хаагч байсан юм. Экс нөхрийнх нь сонирхолтой нэг баримт гэвэл, 1998-2002 онд шугамын микро автобус барьдаг байгаад удалгүй “Цэцээ гүн” сургуулийг эчнээгээр төгсч, Баянзүрх дүүрэгт нийгмийн ажилтан болж байсан гэдэг.
З.Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн байхдаа “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт орж илэн далангүй яриа өрнүүлэн “Хэрэв далдын хар малгай өмсгөөд хүссэн газраа оч гэвэл, нөхрөө л бүтэн өдөр дагна даа” хэмээн хариулж байжээ. Хэн ч сонссон яасан хартай эмэгтэй вэ гэж бодохоор хариултын өгч явсан улс төрч эмэгтэй маань ийнхүү оюутан насны хайраасаа уйдсан бололтой.