Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч шалгуулахад нүүр бардам байна
Папарацци

Л.Халтар: Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч шалгуулахад нүүр бардам байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/25/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– БНХАУ чингэлэг тээврээр мөнгө угаасан хэргээр Эрээн боомтын хил гаалийн удирдлагуудыг баривчилсан. Энэ хэрэгт Монголын талаас таны нэр холбогдсон гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?

– Эрээн дэх хил гаалийн хүмүүсийг барьсан болон шалгаж байгаа гэдэг мэдээллийг би цахимаар олж харсан. Өөрөөр хэлбэл, албан ёсоор тийм мэдээлэл аваагүй байна. Харин Гадаад харилцааны яамнаас энэ тухай лавлаж болох л байх.

Намайг ямар байдлаар хил гаалийнхантай холбоотой гэж хэлж байгааг мэдэхгүй байна. Надад идсэн, уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад нүүр бардам байна.

– Таны хамаарал бүхий хүн тээвэр зуучийн компанитай гэсэн мэдээлэл байна.

– Тэгж яриад байдаг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тийм зүйл байхгүй.

– Ачаа тээврийн үнэ хоёр дахин өссөний цаана маш том авлигын сүлжээ байна гэдгийг Хятадын тал илрүүлчихлээ. Үүнд манай талын албаны хүмүүс холбоотой гэх хардлага бий. Үүнтэй холбоотой асуудлыг салбар яам зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай байх. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

– Тийм хардлага нийгэмд байгааг огтхон ч эсэргүүцээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Үүнийг цагдаа, тагнуулын байгууллага шалгах нь зүйтэй байх.

Бид өнгөрсөн оны эхэнд хаагдсан хилийг гурван сар гаруйн дараа нээсэн явдал нь хамгийн чухал байсан.

Түүний дараа Хятадын талаас ганцхан зүйл тавьсан нь хүн хоорондын харилцааг бий болгохгүйн үүднээс дундын бүсэд чингэлгийг буулгаж ачдаг систем рүү орох. Тухайн үед Монголын талд хилээ нээх л асуудал нь хамгийн чухал байсан учраас түүнийг нь хүлээн зөвшөөрч, хил нээгдсэн.

Түүний цаана Хятадын талд юу нуугдаж, ямар авлига үүссэн болон ямар тохироо байсныг харамсалтай нь би мэдэхгүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.