Монголын кино урлагт шинэ цагийн хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бол Р.Отгонбаяр. Багаасаа л кино урлагт дурлаж, тогоонд нь ажиллаж амьдарч яваа тэрбээр шинэхэн дурлалтайгаа учраад халуухан дээрээ яваа. Тэгвэл манай сайтын папараци дуран анх удаагаа түүнийг шинэ найз бүсгүйтэй нь дурандлаа. Тэдний хувьд шинэ хүнээ өлгийдөхөөр зэхэж буй гэх мэдээлэл бий. Гэвч үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ.
Жүжигчин Р.Отгонбаярын хувьд хэдэн жилийн өмнө “Мөрөөдлийн театр” ийн шинэ жүжигчдийн нэг Гэрлээтэй хамтран амьдарч, дундаасаа охинтой болж байсан. Бяцхан охин нь өдгөө 3 настай.