Монголын рок попын ертөнцөд “Хайрын дуу”-гаар бусдаас ялгарч байсан гэр бүлийн хосууд бол дуучин “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяр “Киви” хамтлагийн дуучин Б.Халиун нар.
Дундаасаа гурван сайхан хүүтэй тэднийг салж нийлж буй талаар шуум дэгдэж байсан ч, эхнэр нь үгүйсгэснээр эл ярианд цэг тавьсан.
Дуучин Б.Хариун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг гэдгээ батлаад амжсан.
Харин түүний нөхөр дуучин Анхаа өдгөө улс төр хөөж ДИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй. Саяхан болсон нэгэн арга хэмжээний үеэр О.Анхаа дуучны хувиар бус даргын хувиар үг хэлэн тайзнаа гарч ирсэн нь олныг ангайлгахад хүргэв. Хэдхэн жилийн өмнө гял цал хувцасласан, жимбийсэн бие хаатай, сайхан залуу байсан О.Анхбаярт өтөл нас зооглосон бололтой. Өдгөө дөнгөж 40 насны босго алхаж яваа тэрбээр хэзээ язааны 50 нас гарсан “сайн ах” шиг харагдаж байсныг түүнийг таниж мэдэх хүмүүс шивэр авир хийж байв.
Дуучин Анхаагийн хувьд одоогоос 15 жилийн өмнө дуучин Халиунтай гэр бүл болохдоо олон жил үерхсэн найз бүсгүйтэй байсан бөгөөд өнөө маргаашгүй төрөх дөхсөн том гэдэстэй байхад нь салж , Халиуныг сонгож байсан түүхтэй.