Өчигдөр сошиал хуудаснаа дуучин А cool буюу Анхбаярыг цагдаагийн Сүлд чуулгын дарга болж, цэрэг аримын цолтой болсон гэх шуум дэгдсэн. Тэгвэл уг асуудалд дуучин залуу “муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн үнэнээ өчжээ.
Тэрбээр “Амьдралд алдаж эндсэн олон нийгмээс тусгаарлагдсан хүмүүс байдаг юмаа!
Тэдгээр улсууд нийгэмдээ эргэж гарч ирээд бид бүхэн хүлээж авахад сэтгэл зүйн урлаг соёлоор дамжуулан соён гэгээрүүлэх зорилготой #Соёмбо чуулга урд нь үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй!
Тиймээ би Даргаар нь томилогдсон үнэн Хошууч цол авсан нь бас үнэн!
Энэнд нууж хаах зүйл огт байхгүй !
Офицер, ахлагчийн курс суусан дүрмийн дагуу л ажил төрөлд орсон нь үнэн! Магадгүй энэ цол маань бас албан тушаалын цол байдаг юм билээ!
Би ДАРГА болох Сайхан Цол зүүх энэ миний туйлийн хүсэл сонирхол биш гэдгийг мэдэх хүмүүс мэдэх байхаа!
Олон сайн үйлсийн ажлуудыг санаачлан нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх ажлуудыг Хүүхдийн төлөө 2 гүй сэтгэлээр өдийг хүртэл хийж ирсэн билээ! Гэвч би тийм зүйлээ хийлээ барилаа гээд нээх сүр болж зарлаад байдаггүй ёс зүй надад бий!
Учир нь бид цөөхөн Монголчууд хоорондоо эв нэгдэлтэй сайн сайхан зүйлд нэгнийгээ уриалах ЗӨВ байхаа!
Одоо манай сэтгүүлч нарт Ёс зүй үнэхээр дутмаг байна Шууд нэг зургийг татаж ирээд хүнийг харлуулах зүйл хийж бусдад яг ямар ойлголт түрүүлэх гээд байгааг ойлгосонгүй! Бодвол энэ нөхөр яахаараа ийм байдаг юм ингэж болох юм уу! Гэх мэтчилэн бичсэн харагдана! Надад бусдаас нуух хаах зүйл байхгүй би одоо хийж байгаа ажлаараа бахархаж байна!
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгуулгаараа ч бахархаж харин ч бид нэгэнт Төрөөс цээрлэл хүртэн эрх чөлөөгөө, элгэн садан үр хүүхдээсээ хол байгаа тэдгээр хүмүүст хүрч ажиллах ёстой тэд ч гэсэн бас хүн! Тэдэнд бид урлагаар дамжуулан очиж дуулж, бүжиглэж, хөгжим тоглож сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ёстой энэ бол хүн ёсны асуудал!
Энэ сайтыг би анх удаа л харж байна! Хэрвээ та бүхэн үнэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авмаар бол албан ёсны байдлаар зураг хөргийг минь зөв бүтэн аваад ярилцлага хийж болно!
Энэхүү зураг хүртэл бид Нийгмээс тусгаарлагдсан хүүхдүүддээ арга хэмжээ хамтран зохион байгуулж хийж олны хүчээр олж авсан Номоо бариад Зогсож байна!
Шууд харах өнцөг бус цаад нарын ширийн учир зангилааны үндсэн дээр мэдээ мэдээлэл оруулах нь ЗӨВ байхаа!
Монгол Төр Монгол хүн бид биенээ гэхгүй юм бол хэн нэгэн ид шидтэн ирээд Нийгмийн сэтгэл зүйг Соён гэгээрүүлэх ажлыг хийхгүй! Алдсан нэгнээ цааш гэх бус ухааралд хүч өгч нийгэмд ахиад алдахгүй байхад нь туслаад явах нь та бидний хамтын оролцоо чухал” гэжээ.

