Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг гавьяат цолоо хүртээд хэдэн сарын нүүр үзэж буй. 
Өөрийн оюуны бүтээлээрээ уншигчдын ухааны цангааг тайлдаг тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Үндэсний номын өдрүүдээр өөрийн биеээр уншигчидтайгаа уулзаж, учиг юугаа тайлж зогсоо харагдсан.

Өдгөө 50 насны босгыг алхсан тэрбээр гурван охины ээж. Өөрийн биелшгүй мөрөөдлөө сэтгэл дотроо тээсээр, эцэстээ түүнийгээ зохиолоороо дамжуулан илэрхийлж, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.
Зохиолч бүсгүй хүүхэд ахуй наснаасаа л сансрын нисгэгч болохыг хүсч мөрөөддөг байжээ.

Тиймээс тэр хүсэл нь дотроос нь хатгаж, “Ану хатан” романаа бичихэд хүргэжээ. Нэг үгээр хэлбэл, хүсэл мөрөөдөл нь түүнд сэдэл төрүүлж, түүхэн домогт “Ану хатан” романыг бичихэд хүргэсэн байх нь.
Зохиолч сэтгүүлчид аливаад ул суурьтай ханддаг.
Б.Шүүдэрцэцэг энгийн байхдаа ч ийм ганган гэдгийг манай сайтын папараци дуран онцолж байна.



