Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025

    Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Фото

“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

coolBy cool10/10/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажлуудын хүрээнд Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны хүртээмж чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн баяр хүргэсэн илгээлтийг Ерөнхий сайдын ажлын албаны референт Г.Анхбаяр уншиж гардууллаа. Мөн Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Энхтөр  нар баяр хүргэж үг хэллээ.

Хуралд Франц, ОХУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд, Бүгд Найрамдах Колумб улсуудын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн хүүхдийн асуудлаар хийгдсэн сүүлийн үеийн судалгааны ажлуудыг авч хэлэлцэж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь шинжлэх ухааны судалгааны үр дүнд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих, хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын арга зүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой юм.

Хуралд гадаадын болон манай улсын судлаачдын 68 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн хуралдаан болон салбар хуралдаанд нийт 34 илтгэлийг хэлэлцүүлж байна.

Эрдэм шинжилгээний хуралд хүүхдийн хөгжил, оролцоо, боловсролын асуудлууд, хүүхдийн эрүүл мэндийн асуудлууд, хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд, хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн асуудлууд болон улс орнуудын хүүхдийн талаар баримтлах төрийн бодлогын асуудлуудаар 4 салбар хуралдаан болон зохион байгуулагдаж байна.

Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Л.ЦЭДЭВСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮД

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.