Тоолбол нас ойролцоо, төөлбөл бие чацуу загвар өмсөгч топ модель О.Уянга, “Киви” хамтлагийн дуучин Э.Намуун нар загварын салбарт хамтрах болжээ.
Тэд монголын хамгийн үнэтэй, чанартай, брэнд дэлгүүр гэгддэг Central tower их дэлгүүрийн рекламд хамтдаа тоглож, хүчирхэг бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн байна.
Өдгөө хэн хэн нь тус бүр хоёр хүүхдийн ээж болсон хэдий ч, гоолиг бие, гоо төрх, ялдам аалиа гээгээгүй явааг энэхүү гэрэл зургуудаас харж болох нээ.

