Дуучин Д.Уламбаяр буюу Ука өөрийн найз загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон түүний хань Б.Бадрахжаргал нарт зориулж “Гурван үгээ хэлэх үү” нэртэй дууг дуулжээ. Энэхүү дууны клипыг тэдний хуримын зураг авалтын үеэр хийсэн байна. “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэл УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр хуримласан. Тэд өдгөө хоёр хүүхдийн аав ээж юм. Тэдний хуримд урлаг, соёлын оддоос авахуулаад УИХ-ын гишүүд хүртэл уригдсан гэдэг.