Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Азийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гуравдугаар чуулганд оролцогчид мэргэжил нэгтнүүдээ өмгөөлж МЭДЭГДЭЛ гаргав
Фото

Азийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гуравдугаар чуулганд оролцогчид мэргэжил нэгтнүүдээ өмгөөлж МЭДЭГДЭЛ гаргав

coolBy cool10/08/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Азийн 48 орны 440 гаруй сэтгүүлч Сөүл хотноо чуулж, бүс нутгийн шилдэг туршлагаас хуваалцаж, цахим аюулгүй байдлыг хангах, хуурамч мэдээллийг нятглан шалгах, дата сэтгүүл зүйн арга техник, мөрдлөг хавчлагаас хэрхэн зайлсхийх зэрэг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн амин чухал асуудлуудыг хэлэлцлээ. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү хурлын үеэр 60 гаруй хэлэлцүүлэг явагдаж, Ази, Номхон далайн бүс нутгийн 126 сэтгүүлч, шинжээчид үг хэлж, туршлагаа хуваалцлаа.
Чуулганд оролцогчид мэргэжлийн үүргээ гүйцэтгэсний төлөө Мьянмарьт хоригдож буй Ройтерс агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг шаардаж, дараах мэдэгдлийг гаргав.

Сэтгүүл зүй бол гэмт хэрэг биш
Дэлхийн өнцөг булан бүрт эрэн сурвалжлах сэтгүүлч, тэдний хамтран зүтгэгчдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, хадлага, мөрдлөг сэтгэл түгшээх хэмжээнд ихэсч буй;

Тийнхүү хүчирхийллийн арга хэрэглэж буй албан тушаалтнууд ял зэмгүй өнгөрч буй;

Авлига, зохион байгуулалттай гэм хэргийг илчлэх, эрх мэдлээ урвуулан ашиглаж буйг ил болгох, хариуцлага шаардах, иргэний нийгмийг бэхжүүлж, ардчиллыг дэмжихэд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцгой ач холбогдлыг онцлон тэмдэглэж,

Азийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гуравдугаар чуулганд оролцож буй дэлхийн дөч гаруй оны төлөөлөгч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, эрх чөлөөгөө алдагсдыг суллах, сэтгүүлчдийг хүчирхийлэгсэд ял зэмгүй өнгөрч буй зогсоохыг орон орны засгийн газар, олон талт хамтын ажиллагааны байгууллага, албан тушаалтнуудаас шаардаж байна.
Түүнчлэн олон нийтийн эрх ашигт үйлчилж, онцгой чухал асуудлыг сурвалжилсныг нь “гэмт хэрэг” хэмээн үзэж, шударга бусаар яллаж хорьсон Ва Лон болон Кья Со О нарыг нэн даруй чөлөөлөхийг Ан Сан Су Ки, Мьянмар улсын засгийн газраас шаардаж байна. Энэхүү хуралд Монгол улсаас Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сүлжээний гишүүн байгууллага Хэвлэлийн Хүрээлэнгийн төлөөлөл оролцсон юм.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.