Зохиогч: cool

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Байгаль орчинд ээлтэй тээвэрлэлтийг дэмжих тухай Киотогийн тунхаглалд нэмэлт өөрчлөлт оруулан хэлэлцүүлж, ухаалаг амьдрах хотуудыг бий болгоход чиглэгдсэн санамж бичиг болох “Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Малайз, Балба, Энэтхэг, Солонгос, Мальдив, Филиппин, БНХАУ зэрэг 13 орны хотын дарга нар хамтран “Улаанбаатар тунхаглал”-д нэгдэн гарын үсэг зурсан юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотод зочлон ирсэн та бүхэнд баярлалаа. Энд ирсэн хотуудын дарга нар тулгарч буй бэрхшээл,…

Цааш унших

Ирэх жилийн төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэх энэ үед хүн бүр төсвийн төслийг анхааралтай ажиглаж байсан. Тэгвэл энэ цаг үед Сангийн яамны мэргэжилтний алдаанаас болж санхүүжилт нь царцсан барилгад Ерөнхий сайд, Сангийн сайд, БСШУС-ын сайд анхаарах шаардлага байгааг дуулгаж байна. Спортын салбар ЭМЯ-ны харьяалагддаг байхад Сүхбаатар дүүрэгт 1000 хүний суудалтай дүүргийн спорт цогцолбор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард  барих ажлын эхлэл тавигдсан байдаг. Улмаар Эрүүл мэнд, спортын яамнаас Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор барих “Грийн ресоурс констракшн”ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг 2015 оноос эхлүүлсэн байдаг. 2016 онд спортын салбар БСШУЯ-ны харьяанд шилжсэн бөгөөд Спорт цогцолбор барих захиалагч нь л…

Цааш унших

Очир хонх арга билгийн төлөөлөл болдог. Арга нь очир, хонх нь билэг. Танка зураг, барималд бурхны гарт очир байгаа нь ямар агуулгатай болохыг сонирхдог.Энэ нь Очир алмасыг бэлгэдсэн очир хөдөлгөх хөдөлгөөн буюу мутарлага нь газрын янз бүрийн саад бартааг устгана гэж үздэг. Хүч чадал эрх мэдлийн бэлгэдэл ч гэж үздэг. Очир асар их хүч чадалтай учир лусын эздийн зөвшөөрлийг авч чаддаг хэмээн үздэг. Хонх бол авиа гаргана. Тэр дуу бурхны чихэнд уянгалаг сайхан эгшиг аялгуу болон хүрдэг. Харин ад донгийн хорлол чөтгөр шулмын чихэнд тархийг хагалам тэсэхийн аргагүй хүчтэй долгион, харанга болж, муу муухай бүхнийг, атгаг хар санааг хагалан бутаргадаг…

Цааш унших

Хүний уруул эзнийхээ зан байдлын онцлогийг илэрхийлдэг Зузаан уруул Зурчихсан юм шиг өөгүй зузаан бамбагар уруултай бүсгүйчүүд өөртөө эсрэг хүйстнээ үргэлж татаж байдаг. Энэ бүсгүйчүүд юу хүснэ тэр доороо л өөрийн болгохыг хичээдэг, шинэ цүнх таалагдсан залуу гээд л. Давуу тал нь өөртөө итгэлтэй эрч хүчтэй. Хүлээж найдаж сууна гэдэг түүнийх биш, тэр үргэлж хурдан шаламгай хөдөлж өөрт таалагдсан бүхнээ эзэмшихийг хичээдэг. Түүний амьдрал их сонирхолтой бөгөөд адал явдалтай. Тэд эрх чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг нэгэн ба хамтрагчаасаа бас хараат бус байдлыг хүсдэг. Зузаан бөгөөд өргөн уруултай бүсгүйчүүд Романтик сэтгэлгээтэй, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бүсгүйчүүд, ямар нэг муу санаа бодол дотроо агуулдаггүй,…

Цааш унших

Ходоод бол хоол тэжээл боловсруулах эрхтэн гэдгийг хүн бүр мэддэг ч хайрлаж гамнах талаар төдийлөн санаа тавьдаггүйгээс элдэв өвчинтэй болсон байх нь элбэг: Ходоодны олон салаа өвчнүүдээс элбэг тохиолддог өвчин нь ходоодны шархлаа юм. -Тарваганы тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ. -Хойлгийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад эдгэнэ. Өдөрт 3 удаа уудаг. Хойлгийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ. – Манай оронд элбэг ургадаг таван салааг хандалж уухад сайн билээ – Чонын ходоодыг чанаж шөлийг нь уудаг ба…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн тавдугаар сард болсон Засаг даргын зөвлөлийн хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангах, зарим арга хэмжээний талаар хэлэлцэж инженерийн байгууллагуудад 14 чиглэлээр үүрэг өгсөн юм. Тус ажлын гүйцэтгэлийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болгосны дагуу өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангасан тайланг зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээ төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гйүцэтгэлтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэв. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Танилцуулгын дараа нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцууллаа. Хуулийн дагуу Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг маргааш НИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барих юм. Нийслэлийн ирэх оны үндсэн чиглэлийг “Монгол Улсын Тогтвортой хөгжилийн үзэл баримтлал-2030”, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны…

Цааш унших

Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо. Шүд эрүү нүүрний төв 1986 онд байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог, гажиг засал,…

Цааш унших

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захирагааны байгууллагын бүтэц, зохион…

Цааш унших

-Шүүхийн цахим санд өдөр бүр 30 мянган хүн ханддаг-      Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах, эрдэмтэн, багш, судлаач, хуульчид судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилгоор 2012 оны 7 дугаар сараас шүүхийн шийдвэрийн www.shuukh.mn цахим санг олон нийтэд нээлттэй ажиллуулж байна. Уг цахим санд 2011 оноос хойших анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг байршуулсан бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой. 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн…

Цааш унших