Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Марш тактикийн тэмцээнд оролцохоор явж байсан цэргийн алба хаагч амиа алджээ
Папарацци

Марш тактикийн тэмцээнд оролцохоор явж байсан цэргийн алба хаагч амиа алджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/19/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил бүрийн хавар зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн болдог уламжлалтай.

Энэ тэмцээнд зэвсэгт хүчний төв, орон нутгийн анги, салбар бүрээс баг бүрэлдэхүүн оролцдог билээ.

Гэвч энэ тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан байлдагч эрүүл мэндээрээ хохирч, цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай явдал сар гаруйн дотор хоёр ч удаа гарлаа.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Ховд аймаг дахь зэвсэгт хүчний ангиас Улаанбаатар руу марш тактикийн тэмцээнд оролцохоор ирж явсан хоёр алба хаагч зам тээврийн осолд орж, нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргүүлсэн байна.
Энэ талаар орон нутгийн эх сурвалжуудаас тодруулахад, Ховд аймгийн нутагт энэ сарын 14-ний үдэш зам тээврийн ослын улмаас зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч цолтой М гэх залуу болон 1-4 настай хоёр хүүхэд, 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. 27 настай иргэн А “Тоёота приус” загварын автомашин жолоодож яваад хүнд даацын “Камаз”-ын араас очиж мөргөн, улмаар замын хажуу руу онхолдсоноос энэ ноцтой осол гарч олон хүн амиа алдсан гэсэн мэдээлэл өглөө.
Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Хужирбулан дахь цэргийн сургалт бэлтгэлийн төвд марш тактикийн тэмцээний бэлтгэл хийж байгаад өндрөөс унаж нуруундаа хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.