Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас баржээ. Эл харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гарсан. Тэгвэл өнөөдөр хүү нь цэргийн албанаасаа чөлөө авч хэвлэл мэдээлэлд ярилцлага өглөө. Тэрээр” Ээж маань бүгд сайн байгаа гэж ярьж байсан. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. Сайжруулсан түлш байнга түлдэг. Нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Надад одоогоор өмгөөлөгч байхгүй. Манай ах эгч нарыг ярилцлага мэдээлэл өгүүлэхгүй байх чиглэл өгсөн юм байна лээ. Хамгийн сүүлд ээж дүү нартайгаа 8 сард уулзсан. 12-р сард утсаар ярьсан. Юу ч мэдэхгүй…
Зохиогч: Эрхэм админ
Өнгөрөгч оны 11 дүгээр сард “Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэг флатпормд их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад…
Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ жүдоч Г.Болор-Очир нар үерхэж нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл олны хайр хүндлэлийг хүлээсэн жүдоч хос Г.Болор-Очир, Б.Баасанхүү нар үрийн зулай үнэрлэжээ. Тодруулбал, урд шөнө олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү урд шөнө амаржиж, хүүтэй болсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан байна. Тэгвэл бид энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, “Гавьяат маань давхар биетэй болсон байсан. Урд шөнө амаржсан сураг гараад л байна” гэсэн юм.
Зохиолын дууны ертөнцөд оюутан байхаасаа өөрийн өвөрмөц хоолойгоор онцгойрч гарч ирсэн уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Өдгөө 39 насны босго алхаж яваа тэрээр хоёр дахь хүүхдээ өлгийдөж авлаа.Жүжигчин Л.Сөрөлт “Алтан хамтрагч минь аминаасаа амь салган эрүүл энх амаржиж. Хайртай хоёр найздаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе ” хэмээн цахимдаа бичжээ. Эрхэм дуучиндаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн хэргийг үйлдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж.
Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.
Зурхайн 12 орд нь хүн төрөлхтний хувь тавилан, зан чанар, зан араншинг тодорхойлоход чухал үүрэгтэй гэж үздэг.Хоёрдугаар сарын зурхайг та бүхэнд хүргэж байна.
Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22-27 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар -17-22 градус, Алтайн өвөр говиор -1-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар…
Дөрвөн найз нэг хүсэл мөрөөдөл дор нэгдэж, байгуулсан “Favway” уран бүтээлийн нэгдэл шинэ уран бүтээл болох “Хүлээх өрөө” уран сайхны киноныхоо нээлтээ хийсэн. Тэд Монголын соёл урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бүтээж буй охид. “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Хүлээх өрөө” юм. Үзэгчдийн магтаалын доор уг кино өдөр бүр кино театруудаар гарч байна. Нэгэн зорилгын төлөө нэгдсэн тэд кино нээлтийн үеэр нулимсаа барьж дийлэхгүй уйлж байгаа харагдсан.Баярынхаа өдөр манай дуранд ийнхүү буужээ.
Загвар өмсөгч С.Эрдэнэцогт халуун оронд шинэхэн амьдралаа эхлүүлсэн гэв үү. Тэрээр Ганчимэг гэх эмэгтэй учир ургуулж олон жил хамт амьдарсан. Гэвч хайртай эмэгтэйдээ гар хvрч хамтын амьдралаа дуусгасан. Ээгий гоонь эрийн амьдралаар амьдарч, фитнесээр идэвхтэй хичээллэх болсон ч халуун оронд шинэхэн хайртайгаа учирчээ.
