Зохиогч: Эрхэм админ

Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын хүү залуу жүжигчин Х.Сумъяадорж царайлгаараа алдартай. Анх эмчийн мэргэжил сонгож, АШУҮИС-д хоёр жил сурсны ард өвөө, аав, ээж, эгчийнхээ мэргэжлийг өвлөж  авч Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн. Сүүлийн үеийн Монгол кинонуудын гол дүрийг базаж байгаа нэгэн билээ. Тэрээр Тод манлай уяач Агваансамдангийн Батсүхийн эмч охин Б.Гангамаатай гэр бүл болсон . А.Батсүх гурван үeийн жүжигчид болох МУГЖ гэр бүлтэй ураглаж, олны танил гэр бүлийн тоог нэмжээ. Түүнийг “Хүлээх өрөө” кино нээлтийн үеэр ээж,эхнэрийнхэн хамт манай дуран онцлон буулгалаа.

Read More

ХӨСҮТ-д менингококкт өвчний нөхцөл байдал хэр байгаа талаар шуурхай мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Сүүлийн үед цахимд батлагдаагүй хуурамч мэдээлэл их явж буй тул албан ёсны мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн оны сүүлчээр менингококкт өвчний таван сэжигтэй тохиолдол байсан ч шинжилгээ хийхэд хоёр нь батлагдсан. Эмчлэгдээд, эдгэрч гарсан. Он гарсаар нийтдээ 3 сэжигтэй тохиолдлоос нэг нь батлагдаж, нас баралт бүртгэгдсэн. Одоо хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх шинжилгээ хийгдэж байна. Баянгол, Баянзүрх дүүрэгт гарсан дээрх хоёр тохиолдол албан ёсоор батлагдаагүй байгаа. Хоёрдугаар сарын дөрвөн болон зургааны өдрүүдэд хариу гарна. Нэг хүүхэд нь 2024.12.18-аас хойш хичээлдээ яваагүй…

Read More

2024 оны аравдугаар сарын 27-нд эхнэр М.Номин-Эрдэнэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж. Шүүгч Д.Мөнхтуяа даргалан, улсын яллагч С.Чимэдцэеэ, шүүгдэгч З.Шинэчагтга, түүний өмгөөлөгч Л.Соёмбо, хохирогч М.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хурлыг хийж, З.Шинэчагтагад 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Read More

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин UBN.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг” гэж хэлсэн.Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу. Централ тауэр, “Шангри-Ла”-аас улс…

Read More

“Favway” уран бүтээлийн нэгдэл, Хүлэгү пикчерстэй хамтран бүтээсэн “Хүлээх өрөө” кино нээлтээ хийлээ.Тодруулбал, “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж буйгаараа онцлог.  “Хүлээх өрөө” Уянга дүрд тоглосон Ү.Ундрал  Favway охидын цахим контент бүтээгчдийн нэг, залуу жүжигчин юм. Түүнийг тодотгох зүйл нь эгдүүтэй царай, ямар ч дүрд хувирч чаддаг чадвар нь юм.Хөөрхөн Ү.Ундралыг кино нээлтийнх үеэр манай дуран онцлон буулгалаа.

Read More

Монголын эмэгтэй волейболын шилдэг тамирчдын нэг МУГТ Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн волейболын Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Тэрбээр өмнө нь Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан чадварлаг тоглогчдын нэг бөгөөд “Голын хаагч”-ын байрлалд тоглодог билээ. Түүнийг “Хүлээлгийн өрөө” кино нээлтийн үеэр манай дуран онцлон буулгасан юм .

Read More

Мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүнагаар Хошорюү С.Бямбасүрэн тодорлоо. Сүмогийн холбооны саналаар Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, есөн гишүүн дуу нэгтэйгээр түүнийг дэмжсэн аж. Ийнхүү өнөөдөр/2025.01.29/ албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна болсоныг зарлав. Хошорюүгийн Тацүнами дэвжээн дээр өнөөдөр өглөө түүнийг Ёкозүна болсон тухай ёслолын арга хэмжээ болжээ. Мэргэжлийн сүмод 42 башё барилдаж, Ёкозүна болсон Хошорюүгийн энэ амжилт нь түүхэнд зургадугаарт орох хурдан үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм богино хугацаанд ёкозүна цол хүртсэн зургаа дахь бөх болжээ.

Read More

Өчигдөр буюу /2025-01-28/-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн зүүн талын замд 8449 УНҮ улсын дугаартай автомашины жолооч алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өгсөн юм. Тус автомашины товчооны болоод зөрчилтэй холбоотой торгуулийн мэдээллийг шалгахад 11 мянган төгрөгийн товчооны төлбөр, нэгдүгээр эгнээгээр зорчсон 10 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй байна.

Read More

Монголын кино урлагт хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнтэй, авьяслаг бүсгүй бол залуу жүжигчин Б.Хунцэнгүүн. Их сургуулиа дүүргээд  орчмын нүүр үзэж буй тэрээр “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны гол дүрд тоглосноор олны анхааралд орж ирсэн билээ. Тэрбээр “Гэгээн учрал”, “No rules” цуврал, “Улаан цэцэг”, “Үүрдийн хайр”,”Эрдэнэсийн арал”, “Өв залгамжлагч“ “Бидний зурсан амьдрал “,зэрэг кинонд тогложээ. Тэрээр “Өв залгамжлагч”ОАК-нд тоглож байх үедээ заяаныхаа ханийг олсон гэхэд хилсдэхгүй.

Read More

Эсрэг дүрийг чадварлаг бүтээдгээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин С.Ариунбямба. Тэрбээр, “Аравт”, “Үргээлэг”, “Луйвар”, “Содура”, “Ану хатан”, “2000”, “Ларьдма”, Тэгри Чину зэрэг олон уран бүтээлд тоглож өөрийнхөө ур чадварыг баталсан уран бүтээлч юм. Мөн УДЭТ-ын тайзнаа чамлахааргүй олон жүжгийг амилуулж байсан. Энэ оны ихээр түүний гол дүрд нь тоглосон “Бүсгүй” уянгын драмын кино нээлтээ хийсэн. Энэ үеэр түүний гэргий, охидыг манай дуран онцлон буулгалаа.

Read More