Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ
Папарацци

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ05/16/2025Updated:05/16/2025Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Оросын холбооны улсын Москва хотод зохион байгуулагдсан аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол улсын зэвсэгт хүчнээс оролцсон бүрэлдэхүүнд БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хандаж үг хэлэхдээ “Дайны жилүүдийн хүнд цаг үед бие биедээ харилцан туслалцаж, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан ОХУ-ын эрэлхэг дайчдын гавьяаг бид мартах учиргүй билээ. Энэхүү түүхэн замналын илэрхийлэл болж Монгол цэргийн цог золбоо хийморийг гайхуулан Москва хотын улаан талбайд гурав дахь удаагаа алхсан Зэвсэгт хүчний дайчид Та бүхнээрээ Монголын ард түмэн бахархаж байна хэмээн, Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн бахархам түүхийг бүтээсэн Зэвсэгт хүчний шилдэг дайчдадаа эх орноо хамгаалах ариун үүрэгт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээв.

 

Мөн энэ үеэр Цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид ЗХЖШ-ын гарын бэлэг гардуулсан юм.
ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулж чадсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчид цэргийн одон медалиар шагнагдахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Ташрамд сонирхуулахад ялалтын парадад оролцсон бүрэлдэхүүн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Буянт-Ухаад болох Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцох юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.