Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын хүү залуу жүжигчин Х.Сумъяадорж царайлгаараа алдартай. Анх эмчийн мэргэжил сонгож, АШУҮИС-д хоёр жил сурсны ард өвөө, аав, ээж, эгчийнхээ мэргэжлийг өвлөж авч Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг дүүргэсэн.
Сүүлийн үеийн Монгол кинонуудын гол дүрийг базаж байгаа нэгэн билээ.
Тэрээр Тод манлай уяач Агваансамдангийн Батсүхийн эмч охин Б.Гангамаатай гэр бүл болсон . А.Батсүх гурван үeийн жүжигчид болох МУГЖ гэр бүлтэй ураглаж, олны танил гэр бүлийн тоог нэмжээ.
Түүнийг “Хүлээх өрөө” кино нээлтийн үеэр ээж,эхнэрийнхэн хамт манай дуран онцлон буулгалаа.