Монголын эмэгтэй волейболын шилдэг тамирчдын нэг МУГТ Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн волейболын Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ.
Тэрбээр өмнө нь Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан чадварлаг тоглогчдын нэг бөгөөд “Голын хаагч”-ын байрлалд тоглодог билээ. Түүнийг “Хүлээлгийн өрөө” кино нээлтийн үеэр манай дуран онцлон буулгасан юм
.