Зохиогч: Эрхэм админ

“Хар тас хаа ч явсан сийхгүй”, “Бүрхэг Тэнгэр”, “Газар тэнгэр”, “Санаа минь” , “Охин заяа” зэрэг дуунуудаараа олон нийтийн зүрх сэтгэлд хоногшсон хамтлаг бол “Хар тас”. Өдгөө тус хамтлагийн 33 жилийн ой болж байгаа бөгөөд тус хамтлагийнхан тоглолт хийж ойгоо шүтэн бишрэгчидтэйгээ хамт нижгэр тэмдэглэх гэж байна. Тоглолт өнөөдөр Аса аренад болох бөгөөд тоглолтод АНУ-ын домогт Snap хамтлаг оролцох юм. Дөрвөн цаг үргэлжлэх тоглолтод Snap хамтлаг 11 дууг дуулах бөгөөд үзэгчид таатай хүлээж авбал бүүр ч олон дуу дуулж магадгүй гэнэ шүү. Гурван хэсгээс бүрдэх тоглолтод Монголын old school уран бүтээлчид болох Дайн ба энх, Ice top, Digital, 2 хүү…

Read More

Өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ээж, хүүхдийн хамт чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөжээ. Улмаар уг ослоос ээж нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. Иргэд та бүхэн өвлийн улиралд аюулгүй байдлаа хангаж, чаргаар гулгахыг сэрэмжлүүлж байна.

Read More

Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэн толгой гар нь түлэгджээ. Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой 12.24-ний өдрийн 23:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байсныг шалгаад буцсан. Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалж: ОБЕГ

Read More

Монголын загварын ертөнцийн шинэ үеийн тод төлөөлөл болон гялалзаж яваа, загвар өмсөгч Б.Ялгуун “МАК” группийн өв залгамжлагч Н.Мөнгөншагайд үрийн зулай үнэрлүүлжээ. “Луу”гийн ээж аав болцгоосон Хөөрхөн хосууд нам гүм байж сошиалаас хөндийрч үрдээ бүх хайраа зориулж байна. Дуулиантай аавын залуу насны үсэрсэн оч Н.Мөнгөншагай өвөөгийнхөө гар дор өсөж хүмүүжсэн.

Read More

Дуучин Ч.Цэлмүүн “UBS” телевизийн “Universe best songs” уралдаанаас төрөн гарсан дуучин билээ. Түүнийг уншигчид “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” кинонд тоглосноор нь илүүтэй мэдэх биз ээ.Урлагаа шинжлэх ухаанаар сольсон бүсгүй гадаад улсад дахин хуримлажээ. Тэрээр “Өнөөдөр бид инээд хөөр, сорилт бэрхшээл, өсөлт хөгжил, хайр дурлалаар дүүрэн 7 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ долоон жил хамгийн сайхан жил байлаа, учир нь бид хамтдаа өвөрмөц амьдралыг бий болгосон” гэжээ.

Read More

Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагджээ. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн байна. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс : “Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар…

Read More

Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн есдүгээр сарын 16-ны өдөр яаман дээрээ багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидсэн байдаг. Улмаар хуулийн байгууллагаас түүний уг үйлдлийг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл өнөө өглөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-д шүүх хурал болж, А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.

Read More

Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2024 оны 12-р сарын 20-ны Баасан гарагийн 11:00-13:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төв ТӨХХХК-ийн шийдвэрээр “ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна. Хязгаарлах хугацаа 60-120 минут үргэлжилнэ. Хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулна уу.

Read More

“Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга. Урлагийн сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд “Шинэ үе” продакшнаар овоглож явсан тэрээр төрсөн дүүгээ олны өмнө гаргав. Түүний дүү инстграмм хуудаснаа хамгийн олон дагагчидтай залуу эмэгтэй жүжигчдийн нэг жүжигчин Р.Нандинцэцэг юм байна. Ах дүү хоёрт урлагийн их амжилт хүсье.

Read More