Зохиогч: Эрхэм админ

Цахим орчинд чухам идэвхтэй байж олон ч хүнийг баярлуулсан хүн бол хөтлөгч Д.Одзаяа. Бараг амьдаа нөхрийнхөө хайр халамжинд эрхлэн, нялхарч аз жаргалдаа умбанхан шумбанхан амьдарч буй Д.Одзаяагийн төрсөн өдөр өчигдөр болсон. Энэ өдрийг гэнэтийн бэлэг барих дуртай нөхөр нь яаж зүгээр өнгөрөөхөв. Хөтлөгч бүсгүйгээс өндөр 247 ширхэг сарнай цэцгийн баглааг бэлэг болгон өгсөн байна. Бас болоогүй ээ дээр нь хөтлөгч бүсгүйн нэрийг бичүүлсэн байгаа юм. Эмэгтэй хүнийг аав шиг нь эрхлүүлж, романтикаа барьж дийлэхгүй Д.Одзаяа бүсгүйн баярт өдрийн баясгалантай зураг нэг ийм.

Read More

“Алтан охин” хэмээгдсэн хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас 5 дахь медалиа хүртэж, түүхэнд бичигдсэн гайхалтай амжилтынхаа араас зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр өөрийг нь үргэлж дэмждэг байсан нөхрийнхөө жүжигчний ажлаа хийхэд нь асуудалгүй арыг нь дааж, гэр бүлдээ анхаарал хандуулахаар болсон байна. Мөн түүнийг зодог тайлахад эрүүл мэндийн шалтгаан ч нөлөөлжээ

Read More

Өсвөр насны охид нэгнийгээ зодож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагджээ. Цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийхэд 2024 оны 12 дугаар сарын 03-ны Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ. Тус аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байгааг мэдээллээ.

Read More

Жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэгийг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилжээ. Тэрбээр 2012 онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүд эмчилсэн байна. Жүжигчин Б.Бадамцэцэгийг 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байв.

Read More

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Read More

Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт мөн. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал. Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл,…

Read More

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хавдрын эмнэлгийн 2025 оны төсвийг 31 тэрбум хүртэл нэмүүлсэн бүх гишүүддээ баярлалаа. 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгчөөр хориг тавиулж алдагдалгүй төсөв батлах үүрэг хүлээсэн УИХ ажлаа хийж гүйцэтгэлээ. Бүх салбарын төсвийг хассан боловч гагцхүү ХСҮТ-ийн төсвийг эхлээд 7.9 тэрбумаар нэмүүлэхийн төлөө УИХ-ын 47 гишүүн гарын үсэг зурж нэгдсэнийг та бүхэн санаж байгаа. Харин төсөв хэлэлцэх явцад дахин нэмж нийт 31 тэрбум төгрөгт хүргэж чадсан УИХ ын Г.Тэмүүлэн даргатай төсвийн ажлын хэсгийн гишүүд, энэ саналыг дэмжсэн Засгийн газрын гишүүд тэр дундаа Сангийн сайд Б.Жавхлан, Ц.Даваасүрэн даргатай Төсвийн байнгын хороо, УИХ -ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ ын…

Read More

С.Молор.эрдэнэ: НЭГ ПАЛАЖАА АХИЖ ӨМСӨХГҮЙ, НЭГ ДУУЧИН НЬ 3 саяас дээш, ямар ч амтгүй дээрээс нь хүйтэн үхрийн жигнэсэн мах, ананастай тахиа. Тэрийгээ бараг иддэггүй байх. Тэгээд нэг л их бөөндөө нийлж архи ууж тасарсан хүмүүс. Шинэ жил тэмдэглэж байгаа байдлыг харахаар хангалуун оронд амьдраад ч байгаа юм шиг. Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр…

Read More

Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдсан. Дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны ээлжит хурал өнөөдөр хуралдаж, гомдол гаргасан иргэдийн асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх, шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй бөгөөд долоо хоног бүр хуваарийн дагуу хуралдаж, хүсэлт ирүүлсэн иргэдийн асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж байна.

Read More

Өчигдөр 13.244 аж ахуйн нэгж, 206.348 айл өрх, нийт 219.592 хэрэглэгчийн хэрэглээг нь 1-2 цагийн хугацаанд хязгаарлажээ. Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье гэв. Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Харин өчигдөр дараах байршлуудад гэмтэл гарсны улмаас 08.57 цагт цахилгаан тасарчээ.  Баянгол дүүрэг- 3, 4, 11, 12, 16 -р хороо Сүхбаатар дүүрэг- 1, 6, 9, 11, 13, 14-р хороо Сонгинохайрхан дүүрэг- 32-р хороо…

Read More